Уулчин Л.Болдбаатарыг хайх ажил өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Алтай Таван Богд ууланд сураггүй алга болсон уулчин Л.Болдбаатарыг хайх ажил өнөөдөр Малчин уулаас эхэлнэ. Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ тэрбээр охин Б.Үүрцайхын хамт авираад буцах замдаа хавцал руу унаж алга болсон аж.

Малчин уулын орчимд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг болон уулчид ажиллаж байна. Уул руу өгсөх тусам хад асга, чулуу ихтэй, цасаар шуурч байгаа тул шөнө оройн цагаар эрэл хайгуул явуулах боломжгүй байгаа аж. Тиймээс эрлийн багийнхан маргааш өглөө эртлэн Малчин уул руу авирахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(103.26.194.162) 2025 оны 03 сарын 13

teneg as door setgedeg durakuud ve haiguulchid ve hed honogiin omno alga bolson huniig arai ch dee malna

1  |  0
Top