Монгол хүүхдүүд цахим гэмт хэргийн золиос болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

Саяхан РС тоглоомын газруудын ажиллах цагт хязгаарлалт хийнэ гэсний төлөө Чингэсийн талбайд уриа, лоозонтой сүрхий том жагсаал болсон. Тэд уриагаа “Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх” гэсэн сайхан үгсээр хийжээ. Тэгвэл интернет кафе, РС тоглоомын газруудаас болж жил бүр жил бүр дэлхий даяар 200 орчим сая хүн амиа алдаж, хүчирхийлүүлж, хүний наймааны золиос болж, бусад төрлийн гэмт хэргийн хохирогч болдог гэдгийг уншигч та мэдэх үү.

Яг одоо компьютерийнхээ өмнө суугаа хүүхэд тань юу хийж байгааг анзаараад нэг хараарай. Олон нийтийн цахим сүлжээ, харилцаа холбооны хэрэгсэл хэмээх нэрийн дор маш олон компани үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл Монголын 10-18 нас хүртэлх хүүхдүүд дунджаар долоон хаягтай байдаг ба түүгээрээ дамжуулж янз бүрийн хүмүүстэй танилцаж, тархиа угаалгаж байдгийг судлаачид тогтоосон байна.

Тухайлбал, судалгаанд хамрагдсан иргэн А-гийн 12 настай хүү аавынхаа олон улсын картыг ашиглаж, гадаадын онлайн биеэ үнэлэгчдээс үйлчилгээ авсан байжээ. Хүү энэ үйлдэлдээ амтшиж, мөнгө төлж чадахгүй болохоороо янз бүрийн порно сайт, чаат ашигладаг болсон гэнэ. Одоо хүү тогтмол хугацаатай сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж байгаа гэнэ.

Үүнээс гадна охид сайхан зураг тавьсан хүмүүст хууртаж, танилцан дотносож, улмаар тэдэнд камераар биеэ харуулж, янз бүрийн зургаа илгээсэн нь гадаадын насанд хүрэгчдэд зориулсан хориотой сайтуудаар тавигдсан тохиолдол хэд хэд гарсан байна. Мөн санхүүгийн сүлжээнд орж, аав, ээжийнхээ мөнгийг үрсэн нь ч цөөнгүй байгаа аж.

Иймэрхүү цахим гэмт хэрэг сүүлийн нэг жилийн дотор дэлхий даяар 25 хувиар өссөн нь Ази, тэр дундаа Зүүн өмнөд Азид төвлөрч байгаа гэж албаныхан мэдэгдсэн. ЦЕГ-аас өгсөн мэдэгдэлд, хүний наймаа, секс боолчлолын золиос болсон охид, бүсгүйчүүдийн олонх нь цахим ертөнцөөр дамжуулж гаднынхантай холбогдсон байдаг ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

Цөөхүүлээ шүүдээ ямар л боломж байна хамгаалах л хэрэгтэй. Энэ дураараа баймаар хүмүүс олон хүн амтай чамайг алга боллоо гэхэд анхаарахгүй тийм газарлуугаа гараад явчихвал яасан юм бэ?

1  |  0
зочин(202.72.245.170) 2025 оны 03 сарын 13

Битгий тэнэг юм бич, Монголд тэгээд хүн РС-нээс болоод үхчихсэн байна уу, эсвэл РС-д биеэ үнэлэгчээс онлайн үйлчилгээ аваад сууж байх уу, тэрийг чинь гэртээ л хийх байх. гадаадад бол Интернэт үйлчилгээ 24 цагаар ажилладаг. Монголд ч гэсэн тийм болох хэрэгтэй байгаа юм.

1  |  2
zochin(203.194.115.126) 2025 оны 03 сарын 13

boddoo humuusiin dund huuhed ch ym uu nasand hursen hunch yum uu porno eswel biye unelegch haraad suuj bh uu chat hurtel ashiglah n bga bdag yagad gedgiig erh bish oilgoj bga biz harin gertee udur uldsen huuhed ichih bol uu gantsaaraa bga huuhed nasand hursen hun ichih bol uu hunees bish uursduusuu buruug ehleed hai bas bodoj bh heregtei shuu

1  |  0
lol(202.72.247.193) 2025 оны 03 сарын 13

naa chin pc togloomiin gazar ymar hamaatai yum ymar chatnii gazar bgaa bish oorsdoo huuhdee anzaaraach zaluuchuud togloj l bna 10-n jiliinhen yu hiij bna neg heseg ni arhi uuj bna nogoo heseg ni pc togloj bna naaduulaal boliul 19-s deesh nasniihand hamaach bhgui

1  |  0
Zochin(103.26.194.96) 2025 оны 03 сарын 13

Хязгаарлалтхийх нь зов шуу

1  |  0
зочин(116.68.148.98) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү дээ. Бид хүүхдүүлдээ хамгаалах хэрэгтэй.

1  |  0
Top