У.Болдбаатар: 21 настай охины шүүх эмнэлгийн дүгнэлт даваа гаригт гарна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

21 настай охин найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарсан. Энэхүү хэргийн Шүүхийн шинжилгээний хариу гэр бүлийг төдийгүй, олон нийтийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа.

Талийгаачийн цогцост хийсэн анхны шинжилгээ гадны нөлөөгүй гэсэн хариу гарсан.

Үүнийг эсэргүүцсэн ар гэрийнхний зүгээс ахин шинжээч эмч томилж өгөхийг хүссэн ч хоёр дахь шүүх шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Уг хэрэг дээр улсдаа тэргүүлэх зэргийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа талаарх мэдээллийг өмнө манай сайт хүргэж байсан билээ. Шүүх шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гарах ёстой байдаг ч хугацаандаа гарахгүй нэлээд хойшлоод байгаа. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний төвийн Хяналт, шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, цагдаагийн хошууч У.Болдбаатараас тодруулахад,

"Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна. Ирэх даваа гаригт хариу нь гарна. Эрх бүхийн байгуулага руу даваа гаригт хариугаа явуулна. Шинжилгээний хариу хүлээгдэх шалтгаан байсан. Шинжилгээнүүд харилцан адилгүй хийгдэж байгаа. Бидний зүгээс шинжээч эмч томилоод шинжилгээний хариуг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт тавиад шинжилгээ хийсэн. Ирэх даваа гаригт эрх бүхий байгууллага нь мэдээлэл хийх байх” гэсэн хариултыг өгсөн юм. 21 настай охины цогцост анх задлан хийсэн эмч нар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргарсан.

Үүний дараа хэвлэлүүдээр "Анх задлан хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч болох Н.Энхбаяр, С.Ганбат, Н.Чулуунцэцэг нарыг харгис гэмт хэрэгтний нөлөөнд автсан байх магадлалтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн охины алтан амийг авсан Г.Алтанхүүгийн талд илт ажилласан" хэмээн бичиж байсан.

Хохирогчийн ар гэрийнхэн тийм дүгнэлт гаргасан эмч нарыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргаад байсан. Хэрвээ тус эмч нар сэжигтний талд үйлчилсэн бол ямар хариуцлага хүлээлгэдэг талаар Шүүх шинжилгээний үндэсний төвийн Хяналт, шалгалт, үнэлгээ дотоод аудитын тасгийн чанарын ахлах менежер Т.Амартүвшин “Шинжээч эмч хэрвээ буруу дүгнэлт гаргасан бол эрүүгийн хуулийн 254, 255 зүйл заалтаар арга хэмжээ авдаг” гэсэн юм. Ирэх даваа гаригт гарах задлангийн хариунаас бүх юм шалтгаалах болоод байгаа. Хэрвээ гадны нөлөөтэй гэж гарвал холбогдох гурван эмч мөн хариуцлага хүлээх юм байна.

Б.Анхаа

 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
т(103.26.194.7) 2014 оны 02 сарын 24

үхэхээс нь өмнө авч очсон очсон эмнэлэгүүд үхтэлээ зодуулсан байсан гэдгийг нь хэлж нотлоод байхад ...

0  |  0
irgen(49.0.194.153) 2014 оны 02 сарын 21

ter ohinii tsogtsos neeree zowj duusch bnaa. Unguruud uchnuun sar bolloo. Niigmiin muu muuhaig, humuus bas ingej hudaldagdaj boldgiig uuriin amiaraa haruulaad horwoog orhiloo doo. Ger buliin huchirhiilel MONGOLD yamar hemjeend hursniig il gargalaa. UM MAANII BAD MI HUM. hoid nasandaa eruul niigemtei, hunee boddog turtei ulsad sain hani, saihan ur huuhduudtei bolj jargaj amidrah boltugai.

0  |  0
цух(103.26.194.1) 2014 оны 02 сарын 21

Гол гэрч гэмтэлд хагалгаа хийсэн эмч.

0  |  0
цух(103.26.194.30) 2014 оны 02 сарын 21

Дээх нь үед шүүх шүүх эмнэлгийн дүгнэлт өдөртөө гардаг байсан. Механик гэмтэл бол газар дээр нь дүгнэлт гаргамаар юм . Гэтэл одоо юу вэ? 14 хоногоос дээш хүлээлгэдэг болсон. Энийг бол ямар найраа, санал, эсвэл дээрээс ямар үүрэг ирэхийг хүлээсэн хугацаа л гэж бодож байна.

0  |  0
99999(103.26.194.2) 2014 оны 02 сарын 21

xepebxapiygbydilaantaigapgabal bidtemsten

0  |  0
зочин(180.235.184.229) 2014 оны 02 сарын 21

шударгабайэмчна раахүний амьхариуцаж байжхаа газарынэмч нархүнд сурталтай занаашмуу танилталаахарна мөнгө харна

0  |  0
ИРГЭН(203.91.119.90) 2014 оны 02 сарын 21

ШУДАРГА БУС ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭД БЭЛЭН

0  |  0
zaluus(203.91.119.90) 2014 оны 02 сарын 21

худалаа шүүх эмнэлэгийн дүгнэлт гарвал ард түмэн бид жагсанаа. би нэгдэж байна

0  |  0
ganaa(182.160.36.5) 2014 оны 02 сарын 21

arail dendvv ymaa emch nar emch nariinhaa l tald ordog ym bnlee dee

0  |  0
ard(122.201.27.2) 2014 оны 02 сарын 21

hudlaa dvgnelt garval bi h bas boshod belen bna

0  |  0
zia zia ingeed l oilgomjtoi(103.26.194.15) 2014 оны 02 сарын 20

Yu heleed bna aa geheer.emch nar jen bei beiniigee omooroh handlagatai l yum bolchihloo,odoo tegeed svvldee ter n aluurchin bish.onooh uhsen n hawdartai yanhan bolgood dyysgaj bga ym bn.nowshnuud.

0  |  0
hi zaluusa(122.201.26.162) 2014 оны 02 сарын 20

zow garna gedegt itgej b na ter yargaching bvh nasaar ni horihod bagdana

0  |  0
ner(202.126.89.251) 2014 оны 02 сарын 20

tsusaarhaniasanyumbeyadag

0  |  0
сэтгэл(124.158.109.14) 2014 оны 02 сарын 20

БУРУУ ДVГНЭЛТ ГАРГАСАН ШVVХ ЭМНЭЛЭГИЙНХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БОЛДОГГVЙ ЯАСАН АРЧААГАА АЛДЧИХСАН Т€Р ЗАСАГ ВЭ

0  |  0
irgen(202.70.46.200) 2014 оны 02 сарын 20

Heleh ch muu vg alga hairan ohin har zaluugaara yrgachingin gart amia aldah gj shvvgch tsagdaagvi mungut hvn buruugvi blson tsag uuriinh hvvhed bsan bol hezee ch ingehgvide yliign edlvvleh heregtei

0  |  0
Irgen (115.161.2.6) 2014 оны 02 сарын 20

Yag adil gargana yagaad gewel urid ni gargasnaa dawtaj nuguu 3 waa hamgaalana.Urid niigemd iim zuil baigaagui yum shuu.Ardchilal gej ard tumniig hohirooj buruutai humuuct uilchildeg .Bid uursduu ene humuusiig songoson.Daraa songohdoo sain bodoh heregtei.Odoo ene ardchilal yariad bga ihenh humuus urid niigemd hulgaich aluurchin bsn.Jishee ni S.Erdene hun alaj bsn hun.bas bus huhduud bii.

0  |  0
bull s-hit (108.247.248.150) 2014 оны 02 сарын 20

hariy n yag ijil garna... Manai shuuhiinhen ugaasaa l hogiin avilgalch 5-n tsaasnaas eejiigee ch hudaldahad belen novshnuud

0  |  0
bull s-hit(108.247.248.150) 2014 оны 02 сарын 20

hariy n yag ijil garna... Manai shuuhiinhen ugaasaa l hogiin avilgalch 5-n tsaasnaas eejiigee ch hudaldahad belen novshnuud

0  |  0
ИРГЭН(202.179.27.23) 2014 оны 02 сарын 20

ХЭРВЭЭ ЗАДЛАНГИЙН ХАРИУ ДАХИН ТЭГЭЖ ГАРВАЛ БИ БОСЛОГОД ОРОХОД БЭЛЭН БАЙНА ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ ТЭР ЯРГАЧИН АЛУУРЧИН АЛТАНХҮҮ ГЭГЧ 25 ЖИЛ АВАХ ЁСТОЙ НАДТАЙ САНАЛ НЭГ ХҮН БНА УУ?

0  |  0
zochin(103.26.194.23) 2014 оны 02 сарын 20

Odoo shinjilgeenii hariu ni udinh shig garval shvvh emneleg gegch baiguullaga bahin hereg b.aai ch uuu ? Arai ch dahij hudaldagdahgvi b.lgvi deee

0  |  0
zochin(79.205.29.228) 2014 оны 02 сарын 20

iim todoos todorhoi zoduulsnaas bolj nas barsan hund yuniih ni olon zadlan hiideg baina aa. Ter aluurchin gar hursen ni unen biz dee. Uhliin anhdagch ni yu be.?????????????????????? HARGIS ZODUUR.Mongold unen yum gej baina uu?????????????????

0  |  0
zochin(202.170.68.162) 2014 оны 02 сарын 20

Н.Энхбаяр, С.Ганбат, Н.Чулуунцэцэг нарыг 5 жил хорих хэрэгтэй. Бусдад нь сургамж болог

0  |  0
zochin(202.131.247.23) 2014 оны 02 сарын 20

Н.Энхбаяр, С.Ганбат, Н.Чулуунцэцэг нарыг 5 жил хорих хэрэгтэй. Бусдад нь сургамж болог

0  |  0
Top