"Жаст"-ын Ш.Батхүү Англи улсын "Стандарт" банкнаас 2009-2010 онуудад нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байв. Тэгвэл "Хадгаламж" банкыг Төрийн банк руу шилжүүлэх явцдаа банкны бусад албан тушаалтнуудтай хамтран тус банкны ажилтнуудын нэр дээр нээсэн данснуудаас авч ашигласан 5 тэрбум 476 сая төгрөг, 469 мянган ам.долларын орлого, зарлагын мэдээллүүдийг болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг устгасан гэнэ. Банкны тухай хууль тогтоомжийг зөрчин онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрч, энэхүү асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт нэгтгэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 4 )
тийм юн бх
үнэн үү
7 ue damjyylan ystag
ene hvn mongol hvn mun vvv bayr batbold nar mongoliig tvibeejtoroor dalimduulan bvh no goo daldalj chadsanharin en hvnbvhniiggantsaaraa vvreedmungo bhaddaraa ni bvh yum bolno geedbusad deeremchid nizovlood bgaa yum bish vvyaj ch bodsontomor zamiin dargaochirhvvgiin gariin vseg erdenetiin ganzorigiingariin vseg huuramch ashiglana gej baih ch vgvi ene bvhen jvjigard tvmniig toorogdvvleh oroldlogobid banknaas oron bairaa tavin ondor hvvtei zeel avahad yaj tamlan ezen ni mon esehomnu ni zeeltei bsanesehhamtran ezemshigchid ni zubshoorch bgaa esentsgdaagiinajiliintodorhoil olt yu yubvrajilruu utasdaj asuugaadhurlaar oruulan batalgaajuuldagshvvdeee ;