Монгол улс уул усныхаа төлөө тэмцсэн хүнд 21 жилийн ял өгдөг гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Монгол Улс уул ус, байгаль орчныхоо төлөө тэмцсэн хүмүүстээ 21 жилийн ял оноосон талаар Time.com онцолжээ. Тус нийтлэлийн эхэнд, уул уурхайн бохирдлоос усны эх үүсвэрийг хамгаалах кампанит ажил өрнүүлснийхээ төлөө 2007 онд Голдманы байгаль орчны шагнал хүртсэн, Монголын байгаль орчны төлөө идэвхтэй тэмцэгч Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүнд “алан хядах” үйл ажиллагаа явуулсан хэрэг тулган 21 жилийн ял оноосон байна хэмээн бичжээ.

Мөн Ц.Мөнхбаяр өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр галт зэвсэг хэрэглэх үедээ баривчлагдсан байна. Монгол Улсын Аюулгүй байдлын ажилтнууд буун дуу гарсан газраас холгүй газраас тэсрэх төхөөрөмжүүд олжээ. Голдманы шагналтан Ц.Мөнхбаяр баривчлагдах үедээ олонд хандан "Буун дуу гаргах зорилго байгаагүй. Буун дуу гаргасан ч түүний улмаас хохирсон хүн байхгүй" хэмээн мэдэгджээ.

Азийн орны нэгэн сэтгүүлч мэдээлэлдээ “Ц.Мөнхбаяр нь эсэргүүцлээ илэрхийлэхдээ галт зэвсэг, гар ажиллагаатай гранат хэрэглэсэн” хэмээн бичсэн байсан. Өвөрмонголын Хүний эрхийн хорооны төлөөлөгч Э.Тоочиг хэлэхдээ “Мөнхбаяр нь Монголын бэлчээрийн мал аж ахуй болон гадны нөлөөнөөс үүдэн бохирлогдож, нөхөн сэргээгдэхгүй болж байгаа байгаль орчноо хамгаалах үйлдэл хийсэн. Тэдэнд энэнээс өөр сонголт байгаагүй” гэжээ.

Монгол улс алт, зэс, нүүрс, уран зэрэг дэлхийн хамгийн том ашигт малтмалын нөөц бүхий орон. Мөнхбаяр, түүний хамт байгаль орчноо хамгаалахаар сэтгэл шулуудсан эвслийн ачаар уул уурхайн компаниуд нь гол усаа бохирдуулахгүй байхад анхаарч, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудлаар тодорхой зөвшилцөлд хүрсэн.

Гэхдээ эдийн засгийн хямрал, 2012 оны Засгийн газрын өөрчлөлт зэрэг нь Ц.Мөнхбаярыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн биз. Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар Францын “Арева” компанитай говь цөлийн бүс дэх ураны эрэл, хайгуулын ажлыг сэргээх талаар тохиролцсон гэжээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.73.95.214) 2025 оны 03 сарын 13

Reketchin hogiin lalar mongol ulsad dain baildaan hereggui enhtaivan hefegtei

1  |  0
Монголчууд(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Монгол эх орон газар шороо бидний хойч үеийн төлөө тэмцээд Мөнхбаяр 21 жил шоронд,Монгол болон бидний газар шороог гадныханд зараад, авилга аваад, эх орноосоо урваад Баярцогт УИХ гишүүн гээд жаргаж явна... Энэ ариун шударга явдал уу?Ерөнхийлөгчө

1  |  0
SONGOLT(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

magadgui tsaashid ch uur songolt uldeegui ch bj medne. herev erh barigchid ard tumniig gartsaagui iim songolt hiihed hurgevel mongol uls l hohirno. ard tumen erh ashigiinha tuluu uhralt hiihgui ni todorhoi. harin erh barigchid mungu esvel eh oron gesen songoltiin umnu bna.

1  |  0
Orj(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

Айхтар ухаантнууд ихджээ Монголд маань. Мөнхбаяр гэж энэ нөхрийн санаа нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй, Монгол хүн бүр л эх нутаг, газар шороогоо гэж бодож л яваа, хэрэгтэй цагт нь нэгдэхэд ч бэлэн байгаа гэдэгийг үгүйсгэхгүй, Харин энэ баагийгийн арга нь яалт ч үгүй буруу гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шдээ. Ингэж ял өгөх нь жаахан хатуудсан ч гэлээ, энэ баагийн тэнэг үйлдлээс болоод жирийн хичнээн иргэн гэмтэх байсныг хэн мэдлээ. Ер нь бол тэмцэх нэг өөр, тэмцлээ хэрхэн ямар аргаар хийх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй

1  |  0
сэжигч(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

хэний захиалгат үзэл бодол вэ?Азийн орны нэгэн сэтгүүлч мэдээлэлдээ “Ц.Мөнхбаяр нь эсэргүүцлээ илэрхийлэхдээ галт зэвсэг, гар ажиллагаатай гранат хэрэглэсэн” хэмээн бичсэн байсан. Өвөрмонголын Хүний эрхийн хорооны төлөөлөгч Э.Тоочиг хэлэхдээ “Мөнхбаяр нь Монголын бэлчээрийн мал аж ахуй болон гадны нөлөөнөөс үүдэн бохирлогдож, нөхөн сэргээгдэхгүй болж байгаа байгаль орчноо хамгаалах үйлдэл хийсэн. Тэдэнд энэнээс өөр сонголт байгаагүй” гэжээ.

1  |  0
ma(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

eh orniihoo gazar shoroo tusgaar togtnliin tuluu temtsej bga huniig ug n yallaj blhgui dee.Ingj yal awah bsn yum bl boslogo gargah bsn yum.nowsh gj

1  |  0
Top