Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, UB TOWN, WIZARD ХХК-ийн бохирын усны шугамын талаар гарсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2014 оны 02 сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх UB TOWN-ны бохир ус нь халиад нэг сарын нүүр үзэж байгаа талаар нийслэлийн удирдлагуудад уламжилж, яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. Тиймээс дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
UB TOWN барилга нь нийслэлийн ИТХ-ын 2003 оны 11 сарын 12-ны өдрийн 155 дугаар тогтоолын дагуу 1-5 давхар орон сууц барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дагуу хоногт 2700м3 ус хэрэглэхээр нэгдсэн техникийн нөхцөл авсан ч уг нөхцөлөө зөрчиж 5-15 давхар 30 ш орон сууцны барилгууд баригдаж усны хэрэглээ нь 2-3 дахин нэмэгдсэн боловч шугам сүлжээ, насос станцыг өргөтгөж шинэчлээгүй байна. Шугам сүлжээний ачаалал нэмэгдэж, чанаргүй, зориулалтын бус шугам сүлжээ тавьснаас шалтгаалан өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ. Тухайн үед барилгын гүйцэтгэгчээр “Боорчи” ХХК ажиллаж, захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж ажиллажээ. Гэвч хууль, журам зөрчин, чанарын шаардлага хангаагүй шугам сүлжээтэй уг барилгыг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан байна. Өнөөдрийн байдлаар шугам сүлжээ нь хөрсний даралтад орж хэлбэрээ алдсан зарим худгууд дарагдсан, усаар дүүрсэн, цоорч цөмөрсөн, хайрга шороо хог орж бөглөрсөн гээд хэвийн ажиллагаанд оруулахад хүндрэлтэй байгааг албаныхан хэлж байна.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Анх авсан техникийн нөхцөлөө зөрчиж олон давхар барилга барьсан байхад Улсын комисс хүлээж авсан байна. Тухайн үед захиалагчийн хяналт тавьж ажилласан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ч маш хайхрамжгүй хандсан нь эндээс харагдаж байна. Гэтэл өнөөдөр хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласан эдгээр хүмүүсээс шалтгаалан иргэд хохирч байгаа нь харамсалтай. Бид цаашдаа ийм бусармаг үйлдэл хийдэг хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Тиймээс ер нь тендер, төсөл будлиантуулдаг, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж чанаргүй барилга, байгууламж хүлээж авдаг Улсын комиссын бүрэлдэхүүн, Үнэлгээний хорооны гишүүдийг олон нийтэд шууд зарла. Нийслэл төсөлдөө хариуцлагагүй хандсан аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Сэтгэгдэл ( 8 )
Цэгцлэх цаг болсон шүү, Бат-Үүл дарга л гайгүй байна. Ийм л дарга нартай байвал зүгээр байна даа. Барилгын чанар гэж авах юм байхгүй л байгаа шүү дээ. Арай гайгүй нь жигүүр грандых гээд гарангуутаа л дуусчихдаг.
TAIVAN BAILGAAD OG OOR YU CH HEREGGUI BID BOLNO
ulsiin komis gej idee budaa arhi tamhi daillaga tsaillaga beldvvlsen hvmvvs l baidag shdehaa hol hotoos zalarch ireed leee burhan min teden shig tom hvmvvsene horvoo deer vgvi eeetegeed ltosov nemegdsen zamaas ni hen hen avchbyluugaa hvrtsengeed bvgdiig ni meddeg uchir ted iim jvjig togloodongordog garuud daa
ylsin komiss hamaagui gee herev buurtgaval yamar ch barilgagui bh bsan shuu
Gudamjnii humuujiltei hulgaich?heleh ug alga
шүүх цагдаад гомдол нэхэмжлэл гаргахад яагаад урьдчилан төлбөр авдгийг ерөөс ойлгохгүй юм Өндөр настан , ажилгүй ,өвчтэй ,хөгжлийн бэрхшээлтэй иргэд , гэрийн ажилтай хүүхнүүд , хүүхдэдямармөнг ө байх вэ дээ Тэгэхээр эдгээрхүмүүс яаж ч хохирсон бай тэгээд дуугай бай гэсэн үг болчихоод байна ш дээ Гэтэл хамгийн их хууртагдажхүчир хийлэгдэж х охирох магадлалтайхүмү үс нь өндөр настанхүүхдүүд дээрх хүмүүс байдаг Ийм гаж тогтолцоог халж шинэчлэхгүй юм бол ямар шинэчлэл ч байх билээ
Бат-Үүлээс бусармаг хүн хорвоод бас байдаг юм уу???