Гавьяат тамирчин Л.Болдбаатарын шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 22

Баян-Өлгий аймгийн нутагт, Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ осолдож, амь насаа алдсан уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Л.Болдбаатарын шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирчээ. 

Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13-нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гаран, уруудаж яваад осолдсон юм. Ингээд аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэл явуулснаар талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд уулнаас олсон юм.

Монголын уулын холбооноос ирэх даваа гаригт буюу хоёрдугаар сарын 24-ний 11.00 цагаас Спортын төв ордны хурлын зааланд талийгаач Л.Болдбаатарын осолдсон шалтгааны талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаад байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmn(112.72.13.109) 2025 оны 03 сарын 13

odoo tegeed heregsel beldej ogoogyi ulsiin buruu yu ih solioroh yumaa

1  |  0
ER HUN(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

SHUVUUND NISCH YVAAAD MONHROH SAIKHAAN GEDEG SHUUDEE UULCHID IKH SAIKHAN HUND TUSARHUU HUMUUSTEI NAIRSAG NIITECH YUMSHIG SANAGDSAN SAIN TOROLIIG OLOH BOLTUGAI

1  |  0
Ум ма ни бад мэ хум(112.72.11.120) 2025 оны 03 сарын 13

Зоригтой, сайн эр байжээ. Дуртай зүйлээ хийж яваад осолдсон байна. Бурхны оронд дахин төрнө өө.

1  |  0
Top