Украйнд байгаа монголчуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 22

ГХЯ-наас Украйнд ажиллаж амьдарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг гаргаж байна. Уг сэрэмжлүүлэгт "Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүсч байна. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдоно уу. Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613  г. Киев, Украина 03680 болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

kkkk, ukraindus tog, tasraad yun mongoliin ger horoolol. Amitan bolj bna.

1  |  0
Санги(112.72.13.35) 2025 оны 03 сарын 13

Украйнд байгаа монголчууд нь бодвол бүгд орон сууцанд суудаг байх л даа. Тэгэхгүй манай Монголын гэр хороолол шиг юманд суудаг бол гэрээсээ гарч бааж, шээж чадахгүй, балрах нь байна ш дээ. Хэ хэ.

1  |  0
Top