Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулав.
Оройн 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээгээр баруун аймгуудаар зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Харин төвийн бүс нутгаар өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Дархадын хотгороор 7-12 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Зүүн аймгуудад цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Говийн нутгаар цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )