Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баг, БНСУ-н “АСАН” анагаах ухааны төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай багтай хамтран УНТЭ-т энэ сарын 22-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хүүхдэд амжилттай хийжээ.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хүүхдэд буюу төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, касай хагалгааны дараах байдалд байсан дөрвөн настай Д-д түүний ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Уг хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд одоогоор донор болон хүүхдийн бие мэс заслын дараах байдалд байна гэж мэдээллээ.
2011 оны есдүгээр сарын 24-нд анх элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш одоо нийт 13 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Үүнд, элэгний хатуурал өвчний эцсийн үе шатанд орсон 10 өвчтөн, элэгний хатуурал хавдарт шилжсэн хоёр, төрөлхийн цөсний зам битүүрэлтэй, элэгний хатууралтай нэг хүүхдэд мэс засал хийжээ. Мэс заслын үр дүн 93 хувьтай байгаа ба одоогоор үйлчлүүлэгчид байнгын хяналтад эмчлэгдэж, биеийн байдал нь сайн байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
болж дээ нэг ч гэсэн монгол хүн монгол хүүхэд амьд амьдарч байвал буян болог дээ манай эмнэлэг эмч нар цөөхөн монгол ард иргэдээ микроны жолооч шиг мөнгө доллар болгож хардаг болсон доо хөөрхий дөө 2 хүн бие биенээсээ ашиг олноо гэж байгаа манай улсад