Алдарт эхийн I, II одонтой эхчүүдийн мөнгийг маргааш буюу энэ сарын 25-наас олгохоор болжээ. Тодруулбал, Сангийн яамнаас одонгийн мөнгөний санхүүжилтийг энэ долоо хоногт багтаан холбогдох газруудад байршуулах юм байна.
Зургаан хүүхэдтэй, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг жилдээ нэг удаа олгох журмын дагуу энэ оны тэтгэмжийг олгоно.

Сэтгэгдэл ( 0 )