21 настай талийгаачийн шинжилгээний хариу өнөөдөр гарна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж буй Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж байгаа ч эцсийн хариулт гараагүй удаж байна. Хууль ч М.Ичинноровын хэлж буйгаар "Хариуцаж байгаа мөрдөн байцаагчтай холбогдож лавлахад шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байна.
Ээжийг нь хөдөөнөөс авчрах гээд хөөцөлдөж байна. Удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ" гэв. Харин албаны эх сурвалжаас шинжилгээний хариуг хэзээ гарахыг лавлахад өнөөдөр албан ёсоор мэдээлнэ гэсэн юм. Тэгэхээр талийгаач юуны улмаас амиа алдсан шалтгаан нь тодорхой болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Busgui(122.254.127.34) 2025 оны 03 сарын 13

taigan bogovol taarna

1  |  0
Б.(103.26.192.162) 2025 оны 03 сарын 13

үнэн бодит л хариу гараасай билээ.

1  |  0
ИРГЭН(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top