Уулчин Л.Болдбаатар Малчин оргилоос доош бууж явахдаа халтирч хад асган дунд нас барсан байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 24

Уулчин Л.Болдбаатар охин Б.Үүрцайхынхаа хамт Алтай  Таван Богдын Малчины оргилд авиралт хийчихээд буухдаа осолдож нас барсан билээ. Ослын талаар өнөөдөр Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Б.Үүрцайх оролцож тухайн өдөр чухам юу болсныг хэллээ. Тэд уулнаас урд талын мөстэй хэсгээр нь гулсч буух техникээр бууж явж байжээ. Энэ үед осол болсон бөгөөд Б.Үүрцайх цасны алхаа зоож чадсан учир амьд үлдсэн бол аав нь тэр чигээр доош гулгаад хад асган дунд нас барсан юм байна. Б.Үүрцайх "Аав минь ийм зүйл тохиолдвол уулчин хүн тэсвэр тэвчээртэй байж хамгийн түрүүнд тусламж дуудах ёстой" гэдэг байсан учир шууд л тусламж дуудахаар аавынхаа нас барсан газарт тэмдэг үлдээгээд доош бууж малчин айлд очсон юм гэлээ. Осол болох үед тэд хоорондоо олсоор холбогдоогүй байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.227) 2025 оны 03 сарын 13

хөөрхий яах гэж ууланд явав даа. Ум мани бадь мы хум. Ёстой л уулчин хүн ууландаа гэдэг үг үнэн юм байна даа

1  |  0
zochin(124.158.93.71) 2025 оны 03 сарын 13

uulchin hvn uulandaa gej mundag er zorigtoi baatar bn aaa mash ih er zorig setgeliin tebcheerbn aaa

1  |  0
Top