Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй ч хаврын тэнгэр аашаа үзүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.Маргааш ихэнх нутгаар, 26-ны өдөр нутгийн зүүн хагаст цас, 27-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх аж. Энэ өдрүүдэд хол газар явахгүй байх, хээр газар хүүхдээ харгалзах хүнгүй малд явуулахгүй байхыг тус газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )