Хавдрыг эсийн түвшинд оношилно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 25

Монголдоо хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилтэт технологитой болсон байна. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Цөмийн энергийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран шинэ технологийг Цөмийн онош зүйн тасагт нэвтрүүлж байгаа аж.

 

ОУАЭА-ийн Техник хамтын ажиллагааны төсөлд тус агентлагийн Техникийн хамтын ажиллагаа, Ерөнхий сайдын багцаас санхүүжилтийг хийж, хоёр толгойт SPECT/CT-цөмийн оношилгооны аппаратыг авсан байна. Уг аппаратын албан ёсны нээлт болж  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Радиологийн салбар зөвлөлийн дарга О.Энхбаяр, Улсын нэгдүгээр эмнэлэгийн дарга Д.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийг үүсгэн байгуулагч зөвлөх эмч Д.Онхуудай , Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгч зэрэг албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ.

 

Цөмийн технологийн энхийг хэрэглээний нэг хэсэг болсон энэхүү аппаратыг ашиглах болсноор эрхтэн системийн эмгэгийн үйл ажиллагаа болон голомтот эмгэгүүдийг нэгэн зэрэг оношлох боломжтой болж, оношилгооны төрөл нэмэгдэж  чанар 2-3 дахин сайжрах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.20.170) 2025 оны 03 сарын 13

Хавдараар өвчилж оношоо тогтоолгох гээд гадаад руу хамаг мөнгө төгрөгөө зарцуулж байгаа хүмүүст үнэхээр хэрэгтэй зүйл хийгдсэн байна. Амжилт хүсье.

1  |  0
Top