Германы нэртэй эдийн засагч Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчлах үеэрээ монголчуудад зөвлөгөө өгчээ. Тэрээр "Монгол маш богино хугацаанд буюу хоёр жилийн дотор 2.2 тэрбум ам.долларын өртэй болж, тансаг хэрэглээ нь өсөж байгаа нь буруу. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг хатуу санах хэрэгтэй. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёс байгүй. Танай улсад далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манай гэрт л гэхэд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээд олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал байна. Тодруулбал баялгийнхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм" гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 11 )
shivshig sh ali ertnees bolood bn !namba van teneg bolchood bgaa yum bishvv
Юм үзээгүй шинэ цагийн Монголчууд дэлхийн шившиг болох нь л дутаж байна даа.улс орноо авч явж чадахгүй тэнэгүүдээр дүүрлээ
UNENSHUUULAANBAATARTJIPMASHINE RUUSUU HEREGGUI GETEL MANAIHAN MUNGUUDEMIISHATAAJ BNA .ZASGIINGAZARHEMNELTIIN TUHAIURIALGA GARGAJTOOTSOOTOI BAIBALBIDBOSNO. GERMANCHUUDHEMNELTEERBOSSON GEDEG.
Ийм хүмүүсээ сонсохгүй яагаад гэвэл өөрийнх нь эрх ашигт халтай. Харин хамтарч хулгай хийе гэдэг харийхантай маасаатал инээж байгаад ажилсаар 24 жил өнгөрлөө,хэдэн тэр бумын өр хийлээ, эх орноо худалдаж халаасаа дүүргэлээ. Одоо болоо бишүү. Идүүлсэн дов ургадаг , идүүлсэн толгой хувхайрдаг бишүү
unen heljee bodlogo bolovsruuljaagaa humuus joohn ajilaa hiigeesei
iostoi zuv olj harjee,argagui l mergejilten umaa
unen heljee
10 jiliin daraa 10 t $ ortei zogsoh bii de
tansag heregleegee bolih heregtei sh te
яаг үнэн манайхан их тансаг хүмүүс