Манай гаригийн цорын ганц дагуул сарыг судалдаг Испанийн сансар судлаач эрдэмтэд өчигдөр нэгэн гайхалтай мэдээлэл хийсэн нь өнгөрсөн оны есдүгээр сард тэнд унасан бага оврын автомашины хэмжээтэй хоёр солирын үүсгэсэн нөлөөний тухай байлаа. Эрдэмтэн профессор Хосе Мадьедо өнгөрсөн оны есдүгээр сарын 11-ний өдөр хоёр дуран авай ашиглан сарыг ажиглаж байх үеэр маш хурц гялбаа үзэгджээ. Орон нутгийн цагаар 20:07 цагийн орчимд Сарны бараг харанхуй талд Мэйр Нубиум хэмээн нэрлэдэг эртний халуун лаваар дүүрэн байсан урт сангийн ойролцоо солир унасан байна.
Энэ үзэгдэл нь хамгийн тодоос гадна хамгийн удаан үргэлжилсэн сарны нэн ховор үзэгдэлд орох юм байна. Доктор Хосе Ортизийн мэдээлж буйгаар сарны гадаргууд унасан солирын жин нь 400 кг бол өргөний хэмжээ нь 0.6-1.4 метр аж. Харин сарны гадаргууг цагт 61 км-ийн хурдтай, 15 тоннын хүчтэй ирж мөргөсөн бөгөөд 40 метрийн урттай зураас бий болгожээ.

Сэтгэгдэл ( 2 )
teneg ym bichxiimdaaa goeym bicheechee
yu ch oilgosongui. bichlegee jaahan anhaaraach