БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн хэмжээнд ойрхон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотын цаг уурын захиргааны байгууллагаас утааны аюулын “улбар шар” түвшинг тогтоожээ.
Агаарын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрсний улмаас өндөр настан, хүүхдүүдийг гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагын бүх үйл ажиллагааг цуцалжээ. Эрх баригчид хувийн тээврийн хэрэгслээ ашиглахаас татгалзахыг иргэддээ зөвлөсөн аж. Түүнчлэн олон аж ахуйн нэгжүүдийг ажлаа түр зогсоох шийдвэр гарчээ.
БНХАУ-д агаарын бохирдлын аюулын түвшинг илэрхийлэх цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн аюулын дөрвөн тогтолцоог баталсан.
Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар даваа гаригт агаар дахь хорт бодисын агууламж улам их нэмэгдсэн байна. Бээжин хотын энэ байдал пүрэв гарагт хотын бүс нутгуудаар салхи үүсэх үед л сайжирна гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Харин сүүлийн хэдэн сарын турш нар үзээгүй Бээжин хотын иргэд, хотынхоо төв талбайд байдаг дэлгэцнээс л нарыг олж харах болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
БНХАУ-ын Цаг уурын мэргэжилтнүүдий н мэдээлж буйгаар даваа гаригт агаар дахь хорт бодисын агууламж улам их нэмэгдсэн байна.Бээжин хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн хэмжээнд ойрхон байна. БНХАУ-д агаарын бохирдлын аюулын түвшинг илэрхийлэх цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн аюулын дөрвөн тогтолцоог баталсан ba Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотын цаг уурын захиргааны байгууллагаас утааны аюулын “улбар шар” түвшинг тогтоожээ.
Tas haranhui boloosoi