Анагаах ухаанд "компьютерийн бөгтөр" хэмээх шинэ өвчин гарч иржээ. Компьютерийн ард удаан хугацаагаар тасралтгүй суудаг хүмүүс ийм өвчинд нэрвэгддэг болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Хэрэв компьютерийн ард өдөрт завсарлагагүй гурваас дээш цаг суувал таны мөр болон цээжний хөгжил зогсонги байдалд орох аюултай. Улмаар хүзүүний хэсэгт овойж хатууран бөгтрөгтэй болно гэсэн үг. Энэ өвчин орчин цагт нийгмийн үзэгдэл болоод буйг эрдэмтэд анхааруулж байна. Дан ганц компьютер гэлтгүй гар утсаараа тоглож, үргэлж оролддог хүмүүс ч үүнийг санахад илүүдэхгүй.
"Компьютерийн бөгтөр" өвчин монголчуудын дунд нэлээд дэлгэрэх нь тодорхой. Яагаад гэвэл манайхны компьютерийн хэрэглээ дэлхийн улс орнуудаас илүү гэдгийг судалгааны дүн харуулдаг. Дийлэнх нь зохиол бүтээл туурвиж, технологийн нээлт хийх гэж компьютерийн ард удаан суудаггүй. Харин цахим ертөнцөөр тэнэж, хэн нэгэн рүү бүүрэлхэн дайрч, нэргүй сэтгэгдэл бичих зэргээр доромжилдог. Энэ мэт компьютерийн ард суух өдрийн нормоо хэтрүүлчихдэг хүмүүс Улаанбаатарт олон бий. Алтан цагаа баран байж онлайнаар бусдыг гутаасан жиргээчид энэ үйлдлийнхээ хариуд ууцан дээрээ овгор бөгтрөгтэй морьхон шиг болцгоох нь.
Тав, арван жилийн дараа нэг сая гаруй хүн амтай хотын маань гудамж бөгтрөгтэй харчууд, хүүхнүүдээр дүүрэх нь ээ.

Сэтгэгдэл ( 5 )
16 tsag suudag
Ok ihenh garuud ni face uhaj heniig muu helj henii tuhai hob bn teriig l harah gej baidag bh
anhaaruulad bgamu dapaalad bgamu
Хуцана биз!!! Чи муу сэггүүлчийн оронцог аятайхан юм оруулж чадахгүй Монголчуудаа доромжлоод байгаа муу сда вэ!!!
яанаа өдөрт 12 цаг суудийШДЭЭ