Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачааны автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

Онцгой байдлын ерөнхий газраас дараах анхааруулгыг гаргажээ. Дорноговь аймгийн төв Сайншанд орчимд шүлхий өвчний голомттой байгаа тул Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаар суудлын автомашин болон “В” ангилалд хамаарах ачааны автомашинтай зорчихгүй байхыг иргэд, жолооч нарт анхааруулсан байна. Суудлын галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу явж байгаа тул Сайншанд, Замын-Үүд, Эрээн чиглэлд галт тэргээр зорчиход нээлттэй аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top