Мансууруулах бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

Мансууруулах бодис хэрэглэж байсан долоон иргэнийг саатуулжээ. Манай улсын иргэн Т,Б нар бүлэглэн мансууруулах бодис бусдад зарж, борлуулах зорилгоор хуучнаар Хүнсний нэгийн орчим аваад явж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан байна. Мөн иргэн Б,Т, Х, нар бүлэглэн Хан-Уул дүүргийн ХI  хорооны нутаг дэвсгэрт байсан өөрсдийн авто машиндаа “ICE гэх мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан байсныг илрүүлжээ. Мөн түүнчлэн Улаанбаатар банкны ойролцоо машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан  зорчигч мансууруулах төрлийн бодис авч явсан байна. Энэ бол зөвхөн энэ сарын 21 ний оройны шалгалтаар илэрсэн мансууруулах бодисны зөрчил. Дээрх хүмүүсийг баривчлах явцад мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Тэднийг одоогоор 0461-р хорих ангид саатуулан шалгаж байгаа аж.

Н.Ганаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(103.26.194.10) 2025 оны 03 сарын 13

Цааз. Яагаад гэвэл энэ чинь яг хуурай өвсөнд ассан гэл л гэсэн үг

1  |  0
аав(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Мансууруулах бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн хэрэгт маш хатуу ял өгч байх хэрэгтэй.Ирээдү

1  |  0
irgen(202.131.232.179) 2025 оны 03 сарын 13

novshnuudiig buh nasaar ni hori, har tamhinii tal deer hatuu chand baihad buruudahgui, estiin etsest bidnii ur huuhdiin ireeduig buzarlagchid shuu dee

1  |  0
Top