Өвөрхангай аймагт газуу өвчин туссан гурван чоно байгаа аж. Тодруулбал энэ сарын 21,22-ны өдөр гурван хүн тус аймагт галзуу чононд уруулжээ. Уянга сумын Жаргалант багийн нутагт галзуу өвчтэй гурван чоно малчин айлын хот руу дайрч хоёр хүнийг урж гэмтээн, нэлээн тооны хонь, ямаа барьсан бол маргааш нь дахин нэг хүний нүүрийг урж гэмтээсэн байна. Чононд руулсан иргэд аймаг сумдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Сумын Онцгой комисс хуралдаж, анчдын багийг чонын авд мордуулсанаар нэг чоныг устгажээ. Харин нөгөө хоёр чоноыг нь олоогүй эрлийн ажиллагаа үргэлжилж бай гаа аж.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 2 )
CHONO HAMGAALAAD BSAN IIM ZOLGUI YWDAL OLON BOLNO DOO CHONIIG ALJ BAIH HEREGTEI
CHONO HAMGAALAAD BSAN IIM ZOLGUI YWDAL OLON BOLNO DOO CHONIIG ALJ BAIH HEREGTEI