"НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тусгай хорооны чуулган Нью Йорк хотноо энэ сарын 24-ий өдөр эхэллээ. Чуулганы нээлтэд НҮБ-ын Ерөнхий ассемблейн орлогч дарга Чарлез Тембани Нтваагае, НҮБ-ын ЭСАГ-ын дарга Х.Лацу, Ажиллагааны хангалтын газрын дарга А.Хаг, НҮБ-ын ЭСАГ-ын цэргийн зөвлөх, дэслэгч генерал М.Хан, цагдаагийн зөвлөх, комиссар Ф.Шеллер нар оролцож байгаа аж. Чуулганд НҮБ-ын ЭСА-ны өнөөгийн байдал, түүнд тулгарч байгаа сорилт, бэрхшээл, даван туулах арга зам, ирдээдүйн бодлогын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулж, олон улсын хэмжээнд энх тайвныг тогтооход ЭСА нь нэг чухал хэрэгсэл болохыг онцолжээ.
Чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээр нийт 938 цэргийн алба хаагч, үүнээс 56 эмэгтэй цэргийн албан хаагчийг 6 ажиллагаанд илгээн оролцуулснаар цэрэг илгээгч орнуудаас 28 дугаарт жагсчээ.

Сэтгэгдэл ( 0 )