10 сартай хүүхэд гэртээ шатсан харамсалтай хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х4 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн баруун талд 17 дугаар байрны ард машин шатаж байна гэсэн дуудлагаар,  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 92 дугаар байр утаатай байна гэсэн дуудлагыг 18:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад айлд цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгож ажиллажээ.

  Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 10 сартай эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байсан тул цогцосыг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

huuhdee yaharaa avarch chaddagui shataachdagiin zarim humuus uneheer hashrahgui huuhdee orhih ymdaa haramsaltai bn uneher, 10 sartai huuhed ed huurun deeree bjdee um ma ni badme hum

1  |  0
ner(182.160.4.96) 2025 оны 03 сарын 13

ee burhan mini mani badmi hum hvmvvsee galnaas bolgoomjloochdee

1  |  0
Top