Монголын энхийн сахиулагчдыг НҮБ-ын стандартад нийцүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

 “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тусгай хороо /C34/-ны 2014 оны чуулган Нью Йорк хотноо болж байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2013 оны 12 дугаар сарын үзүүлэлтээр нийт 938 цэргийн алба хаагч, үүнээс 56 эмэгтэй цэргийн албан хаагчийг 6 ажиллагаанд илгээн оролцуулснаар цэрэг илгээгч орнуудаас 28 дугаарт жагсаж байгаа, Монголын төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэрэгжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байгаа, энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилт, монголын энхийг сахиулагчдад тулгарч байгаа сорилтууд, амжилтыг танилцуулж, хуралдаанд Байнгын төлөөлөгч О.Оч үг хэллээ.

 

Цаашид Монгол Улсын энхийг сахиулагчдын хувьд өөрийн өнөөг хүртэл хуримтлуулсан дадлага, туршлагаа хуваалцаж, энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвд зохион байгуулж байгаа НҮБ-ын стандартад нийцсэн сургалт, дадлагад бусад орны цэргийн албан хаагчдыг сургах чиглэлээр манай улс бусад гишүүн орнуудтай хамтран идэвх, санаачлагатай  ажиллахаа илэрхийллээ” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top