Монголыг цэргийн стратегиа баруун руу чиглүүлэх хэрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Монголын армийн талаар гаднынхан дүгнэлт гаргасныг анх удаа л уншлаа. Анх шүүмжлэл гэсэн өгүүлбэр байхыг харсан ч энэ нь бага зэрэг явцуу утгатай нийтлэл аж. Гэхдээ л олон улсад Монголын цэргийн стратегийг сонирхсон нь чухал санагдлаа. Нийтлэийг орчуулан хүргэж байна.


Энхийг сахиулах ажиллагаан дахь Монголын армийн стратеги: Аюулгүй байдлын шинэ загвар

Энэ нийтлэлээр Монголын армийн хүч, цэргийн стратеги хийгээд олон улсын энхийг сахиулах ажиллагааны зорилгыг тодорхойлоход оршино.

Монгол Улс уламжлал болон энхийг сахиулах ажиллагаанаас олж авсан шинэ туршлагыг хослуулан батлан хамгаалахын цоо шинэ стратеги боловсруулахаар ажиллаж байна. Орчин үеийн цэргийн стратегийн талаар ярихад, Монголын арми Оростой хамтарч байсан бол одоо дэлхий нийтийн оролцоог дэмжихэд бэлэн болсон. Өөрөөр хэлбэл, гурав дахь хөршийн бодлогоороо дамжуулж, тусгаар тогтнол, үндэсний онцлог, дипломат эрх чөлөөгөө хангахыг эрмэлзэж байгаа юм.

Энэ нь Орос, Хятадаас өөр бусад ардчилсан орнуудтай  харилцаагаа өргөжүүлж, улмаар үндэсний мэдээллийг олон улсад гаргах боломж. Ерөнхийдөө Монголын бүх салбарт хүйтэн дайны үзэл суртал шингээстэй хэвээрээ байгаа ч шинэ гадаад бодлого, онол, нийгмийн инстутуцийг бүрэлдүүлэх бүхий л алхмыг хийж байна. Үүний нэг жишээ нь энхийг сахиулах ажиллагаа.


Бодлого ба үр нөлөө

Монгол Улс 2012 оноос Өмнөд Суданд цэргээ байршуулсан. Энэ хөтөлбөр бусад энхийг сахиулах ажиллагаанаас том, олон улсын армийн тавцанд тодоор тэмдэглэгдсэн. Олон улс үүнийг АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэг алхам гэж үзэж байна.

НҮБ-ын Энхийг сахиулах хөтөлбөр, НАТО-гийн түншлэл нь Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогод маш том түлхэц үзүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ Орос, Хятадын бодлого Монголыг баруун руу чиглүүлэхгүйд оршдог нь нууц биш.

2012 оны зургаадугаар сард Монголын цэргүүд олон улсын ажиллагаанд мордсон. Тэднийг НҮБ-ийн онгоц Өмнөд Суданд авчирсан. Монгол цэргүүд Өмнөд Судан болон Суданы хилийн зурваст, бүс нутгийн хамгийн аюултай хэсэгт байрласан. Энэ хөтөлбөрийг Афган, Ирак, Чад болон бусад энхийг сахиулах ажиллагаанаас илүү гээд байгаа нь монгол цэргүүдийн тоо, гүйцэтгэх үүрэг илт нэмэгдсэнд байгаа юм.

Монгол Улсын хувьд дэлхийн хүчний хоёр тос төв болох Орос, Хятадын дунд оршдог. Өнгөрсөн зууны турш Зөвлөлтийн системээр хөгжсөн, хүйтэн дайнд мөн тэр байр сууриас хандаж байсан, өдгөө 2.8 сая хүн амтай улс.

Гэхдээ пост коммунист орнуудыг бодвол ямар нэг саад тотгоргүйгээр ардчилалд орж, эдийн засгийн чөлөөт хөгжлийг сонгосон ба одоо Орос, Хятад хоёртой тэнцвэртэй харилцааг эрхэмлэж байгаа.

Яах вэ, 2012 оны ажиллагаа монголчуудын хувьд том зүйл болсон ч 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэсээр ирсэн. Одоогийн байдлаар 8000 гаруй цэрэг энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн нь Зүүн хойд болон Төв Азийн хамгийн том амжилт юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
рррр(202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

Харин ойрын хэдэн өдөр “Увс хүн хөгжлийн хөтөч хөтөбөр” номоос үүдэж, Увс хүн монгол хүн мөн үү зэргээр цахим ертөнцөд шуугиж эхэллээ. Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн нэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс хүн. Тиймдээ ч дээрх номд бичигдсэн ”...Манлайлан тэргүүлэгч Увс хүн зөөлөн дулаан сэтгэлтэй бөлгөө. Увс хүнийг монголчууд дагах болно. Алга ташуулах гэж бүү улайр, гол нь хүлээн зөвшөөрөгдөх гэсэн үгийг Увс хүн мэддэг билээ. Манлайлан тэргүүлэгч Увс хүн хаана ч, эрхэмсэг байх болно. Увс хүн мөрөөдлийн байшингаа барих болно. Өрлөг түүхээрээ бахархагч Увс хүн, Ойрад түмний соёлыг тээгч, хөгжүүлэгч Увс хүн, дотроосоо гэрэлтэгч Увс хүн, эрхэмсэг оршигч Увс хүн, найрсан зохицогч Увс хүн, манлайлан тэргүүлэгч, үүрэг хүлээсэн Увс хүн. Увсчуудыг хүний үнэргүй гэлцдэг. Увс хүнд хүний үнэр бий. Түүнийг УВС ЧАНАР хэмээмой. Увс хүнийг бүх монголчууд дагах болно” гэх мөрүүдийг харахад заримтай нь манай Ерөнхий сайд их тохирох нь ажиглагдлаа. ZAAAAAAAG......УВС ХҮН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАГЧИД БАЙГАА ОНОСОН БОЛТОЙ МОНГОЛЧУУДБГ ХАГАРАЛДУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.. МОНГОЛЫН УХААНТАЙ ЭРДЭМТЭД ОРОЛЦСОН ГЭХ ЭНЭ ХӨТӨЛБӨР ХЭНД ЮУНД АШИГАА ӨГЧ ЭХЭЛЭЭ ВЭ.....

1  |  0
uuuuu(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

ene bol mongoliig zolios bolgoh tom tuluvluguu. bid mongol undesten bid hen negnii byynii nohoi boloh yosgui.

1  |  0
Top