Ачилт, тээвэрлэлтээс болж вакцин ирсэнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Сүхбаатар аймгаас эхлэлтэй шүлхий өвчин гурван аймгийн бүс нутгийг хамраад сар гаруй боллоо. Гэвч тархалт одоо хүртэл зогсоогүй байгаа бөгөөд шаардлагатай хэмжээний вакцин байхгүй байгаа юм. Нөөцөнд байсан вакцин нь дуусч ОХУ, Хятадаас тусламж хүссэн аж. Албаны хүний хэлснээр Хятадаас тээвэрлэж буй вакцины түрүүч өнөөдөр ирэх ёстой байсан ч ачилт тээвэрлэлтээс болж бага зэрэг саатал гарч маргааш ирэхээр болсон байна. ОХУ-д мөн шүлхий гарч нөхцөл байдал хүнд байгаа ч багахан хэмжээний вакцин нийлүүлэхээр болсон гэнэ. Хятадаас нийтдээ 2.1 сая тун вакцин ирэх ажээ. Одоогийн байдлаар шүлхийн тархалт Дорноговь, Сүхбаатар аймагт буурсан ч зээрийн нүүдлээр нутгийн хойд хэсэг рүү шинээр илрэх болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top