Тачаангуй харагдахын нууцаас

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

Тачаангуй эмэгтэй ямар дvр төрхтэй байдаг юм бол оо. Бvсгvй та өөрийнхөө ямар эмэгтэй болохыг мэдмээр байна уу. Энэ тун хялбар.

Тачаангуй төрхтэй эмэгтэйд байгалиас хайрласан хилэн зөөлөн арьс, хонхортой хацар, хvvхдийнх шиг булцгар гар, эх хvний өргөн ташаа, нарийн бэлхvvс, бумбагар хөх гээд дур булаам бие галбираас гадна өдөөнгvй дvр төрх, авир зан, харц, хувцас зэргээр бусдаас ялгардаг. Тачаангуй, дур булаам эмэгтэй байхыг хvсэхгvй хэн байх билээ.

-Биеийнхээ арьсыг туяарсан, нvд булаам харагдуулахын тулд зориулалтын гель, крем, тосыг хэрэглэ. Хөх цээжин биеэ ил гаргах хувцас хамгийн тохиромжтой. Тиймээс ил цухуйх хэсэгтээ нунтаг гялтганууртай тосноос бага зэргийг тvрхэнэ. Энэ тохиолдолд таны арьс сайхан болҗ дур булаам болох эхний алхам бvрэлдлээ гэсэн vг.

-Хурц тод өнгийн даашинзыг зоригтой сонгон өмс. Тэгэхдээ оройн vдэшлэг цэнгvvнд улаан өнгийн даашинз таныг бусдаас онцгой харагдуулна. Ийм даашинз өмссөн vед тэд олны нvднээс нуугдана гэж санахын ч хэрэггvй. Харин ч бvр эрчvvдийн төдийгvй эмэгтэйчvvдийн харцыг соронз мэт л татна. Харин даашинзаа хөнгөн нимгэн эд бvсээр хийвэл хамгийн тохиромжтой.

-Хэрвээ та час улаан даашинзаас ямар нэгэн байдлаар татгалзаж байгаа бол маргад ногоон, vзмэн ягаан, усан цэнхэр, гvн хөх өнгийг сонгоорой. Та тачаангуй дур төрхтэй харагдая л гэж бодож байвал тод өнгийн сонголт хамгийн зөв шvv. Тас хар нvдний шил зvvж бай. Харин дугуй царайтай хатагтай нар гvн харлуулалттай, хар хvрээтэй нvдний шил илvv нууцлаг, дур булаам харагдуулдаг юм.

-Нугалаа, хуниас, салбагар хормойтой банзал, бошинзыг бас өмсч бай. Ийм хувцас таны явдал хөдөлгөөнийг илvv донж маягтай харагдуулахаас гадна, бие галбирын тань хотгор гvдгэрийг улам тодруулж харагдуулна. Энэ нь таныг чөлөөтэй илэн далангvй харагдуулахын зэрэгцээ хэтэрхий бvдvvлэг задгай гэх ойлголтоос зайлсхийлгэхэд тустай байх болно.

-Харин өөрийнхөө гоёлыг сонгохдоо том том бөөрөнхий шилэн сондор зvгээр юм. Яагаад гэхээр таны нvцгэн энгэр цээжийг гайхалтай чимэглэж өгнө. Харин vнэт чулуунаас сувд хамгийн тачаангуй, эрхэмсэг харагдуулдаг.

-Бэлхvvсээ тодруулж, нарийн харагдуулахын тулд өргөн бvс танд хэрэгтэй. Гэхдээ өргөн бvс нь нарийн богино банзал, энгийн шулуун даашинзад маш сайхан зохицдог. Vvгээрээ эмэгтэй хvний “гитар” шиг биеийг улам тодотгож харуудцгаараа давуу юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arai l bish dee(112.72.13.20) 2025 оны 03 сарын 13

deer ued nadiij bichken kuuked baihad mongol kelniitachangui gedeg ug boldur ni hudluudhamag yum ni goojood baij yadsanhun, amitaniig kelne gej zaaj surgasan. Getel odootachaangui gedeg ugiig haa hamaagui keregleed baihaar neg l bish sanagdah yum.Dur bulaam, saihan,***** gedeg utgaar heregleed baigaa yum bolov uu.Zarimd sonosohoos ichih yumaa. Mongol kelnii erdemted haa yavnaa

1  |  0
Top