Улаанбаатарт бүргэдийн баяр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг "Бүргэдийн баяр" наадам ирэх сарын 5-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй  мэдээлэл өглөө.

Тус арга хэмжээг Богд уулын Жаргалантын аманд орших "Чингисийн хүрээ" жуулчны баазад зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 500 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Тэдний дийлэнх нь Баян-Өлгий аймгийн уугуул иргэд аж. Оролцогчдын хамгийн залуу нь 17 настай  бол хамгийн ахмад нь 82 настай хүн байгаа гэнэ. Уг баяр өмнө нь  жил бүрийн аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохиогддог байсан бөгөөд энэ оны хувьд Улаанбаатар хотод зохиох болсон нь илүү олон хүнд таньж мэдүүлэх, сурталчлах зорилготой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top