Ариунаа Сүри шулуун үстэй, өндөр хамартай залууг хайж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Хэдхэн хоногийн өмнө загвар зохион бүтээгч Г.Золцэцэг болон манай загварын ертөнцийн шилдгүүд Нью Йоркийн загварын долоо хоногт оролцож, гадныхныг гайхшируулсан.

 

Тэгвэл тэднийг эх орондоо ирэхтэй зэрэгцэн загвар зохион бүтээгч Ариунаа Сури хилийн чанадыг зорих гэж байна.


Учир нь тэрбээр дэлхийн Топ-5-д багтдаг “Мерседес Бенз Токио” загварын шоунд дахин оролцохоор болжээ. Тиймээс тэрбээр ирэх сарын 16-нд эхлэх тус шоуны сүүлчийн өдөр Shibuya болон Hikarie Hall-ийн тайзнаа алхаж Монголынхоо нэрийг гаргах чадварлаг модель хайж байгаа гэнэ.

 

Ариунаа Сури моделиудынхаа шалгаруулалтыг маргааш явуулах бөгөөд оролцох залууст тодорхой өвөрмөц шалгуур тавьжээ. Тодруулбал, тайзан дээр алхах эрэгтэй, эмэгтэй моделиудад зөвхөн өндрийн шалгуур тавьсан бол шоуны каталогийн зураг авалтанд оролцох загвар өмсөгчид өндөр харгалзахгүй.

 

Гэвч каталогийн эрэгтэй модель нь Ариунаа Сүри брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, шулуун урт үс, сахал, өндөр хамартай байх ёстой гэнэ. Харин эмэгтэй загвар өмсөгч нь шулуун урт үстэйн дээр шулуун өндөрдүү хамар, маш цэвэрхэн арьстай байх ёстой аж.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(203.194.114.103) 2025 оны 03 сарын 13

ҮС ЗҮС, ШҮД АМ ЗЭРЭГ ҮЗЭГДЭХ ТӨДИЙН ЮМАНД НЬ БОЛЖ БАЙГАА ”ДОХ” ТОЙ ЮМТАЙ ТААРЧИХ ВИЙ ДЭЭ. АЙ ХӨӨРХИЙ!!!

1  |  0
tom hamart(112.72.13.193) 2025 оны 03 сарын 13

manaid tom hamartai heden ajilgyi har yumnuud bgaa,usand oruulaad av av..

1  |  0
Top