Агаарын бохирдол хавдар үүсгэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Агаарын бохирдол нь амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг томоохон хүчин зүйл. 2013 оны аравдугаар сарын 17-ны өдөр Олон улсын хавдар судлалын агентлагаас хүний биед хавдар үүсгэгч хүчин зүйлийн нэгдүгээр бүлэгт агаарын бохирдлыг оруулжээ. Мөн агаарын бохирдлын тодорхой хэсгийг бүрдүүлж буй нарийн ширхэглэгт тоосонцрыг тусад нь энэхүү бүлэгт оруулсан байна. Судалгаагаар дэлхий дахинд агаарын бохирдлын улмаас 2010 онд л гэхэд 223000 хүн уушгины хорт хавдраар нас барсан байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын статистикийн мэдээгээр 2007 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчин 10000 хүн амд 883.8 байсан бол 2012 онд уг тоо 1099.4 болж 24.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь агаарын бохирдлын талаар шийдвэртэй алхам авах цаг болсныг харуулж байгаа юм. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ асуудлыг хамтдаа шийдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top