Өвлийн XXII олимп энэ жил ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж амжилттай өндөрлөсөн билээ. Өөрийн нутагтаа болсон өвлийн олимпд медалийн тоо, чансаагаараа тэргүүлсэн ОХУ-ын тамирчид"Сочи 2014" олимпоос 13 алт, 11 мөнгө, 9 хүрэл буюу нийт 33 медалийн эзэн болсон билээ.
ОХУ-ын Засгийн газар ялалт авчирсан тамирчиддаа бенз машинаар мялаасан байна. Ерөнхий сайд Д.Медведев тамирчдад машиныг өчигдөр гардуулан өгчээ.
Ингэхдээ алтан медальт тамирчдад Mersedes GL-Class SUV маркийн жийп харин мөнгөн медальтнууддаа Mercedes ML-Class загварын бензээр тус бүр шагнасан бол хүрэл медальтнуудыгаа Mercedes GLK-Class маркийн машинаар шагналаа. Энэхүү машинуудыг ОХУ-ын Олимпийн сангаас гаргаж байна.
Амжилт гаргасан тамирчдыг машинаас гадна Засгийн газрын мөнгөн шагнал тусдаа дагалдах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )