Хятадын Хунань мужийн Хэнъян хотын оршин суугч нэгэн гэр бүлийг төрсөн хүүхдүүдээ бусдад худалдсан хэрэгт сэжиглэн, нөхрийг нь өнгөрсөн есдүгээр сард саатуулж шалгаж эхэлсэн байна. Эхнэр нь бие давхар тул гэрийн хорионд байлгах шийдвэр гаргажээ. Цагдаагийн газар шалгагдаж байсан нөхөр оргон зайлж, улмаар Сычуань мужаас баригдсан байна. Бүсгүй анх 16 настай байхдаа өөрөөсөө гурван насаар ах нөхөртэйгээ хамт амьдарч эхэлсэн ба ямар ч орлогогүй залуу гэр бүл 2008 онд төрсөн хоёр дахь хүүгээ 6000 юаниар өөр нэг гэр бүлд анх худалдсан байна. Ийнхүү 2009 онд гурав дахь хүүг төрмөгц 20000 юаниар худалдаж, дараа жил нь дахин хүү төрүүлээд 10000 юаниар худалджээ. Бүсгүйн эцэг охиныхоо үйлдлийг тэсэлгүй цагдаад мэдэгдсэнээр уг хэрэг илэрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )