Тамхины хуулийг чангатгах, хариуцлцлага тооцох зарчмийг баримтлана гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран өнөөдөр тамхины хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хуулийн хэрэгжилт, алдаа оноо ямар байсан талаарх судалгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргажээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хаа сайгүй тамхи татдаг байдал алга болж, баар, ресторанд цэвэр орчин бүрдүүлж чадсан байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийн тамхидалтаас сэргийлэх, сургуулийн орчинд тамхи худалдаалахгүй байх зэрэг нь олон хүнд тамхинаас татгалзах шалтгаан болсон гэж үзэж байгаа аж. Харин хууль хэрэгжих явцад гарсан сөрөг үр дагаврын тухайд сургууль, цэцэрлэгээс 500 метрээс дээш зайд тамхи худалдаална гэсэн заалт нь зарим орон нутаг, сумдад хэрэгжих боломжгүй гэсэн гомдол ирсэн байна. Хууль хэрэгжих явцад томоохон аж ахуй нэгж хуулиа биелүүлэхгүй байх тохиолдол гарсан бөгөөд нийт 16 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа аж. Тиймээс цаашид хуулийг чангатгах, хариуцлага тооцох зарчмаар хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа гэв.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (122.201.28.3) 2025 оны 03 сарын 13

ene yostoi zov huuli tamhi tatdaggui humuusee hundleh heregtei niitiin oron zaid tamhi tataj busdiig horduulah hereggui

1  |  0
zochin(103.10.21.87) 2025 оны 03 сарын 13

tegeed tamhi haana tatahiig zaachihval huuli heregjinshdee...!!! fashist argaar tamhiig horigloh geed bgaa yum bol mongol ulsad tamhi oruulj irj zarahiig horigloson huulia batalaach !!! hudalaa ard tumniig bitgii daramtalaad bai...!!!

1  |  0
Top