1990-ээд онд жинхэнэ утгаараа дэлхийн хит дуучин байсан NaNa өнөөдөр өглөө Улаанбаатарт ирсэн юм. Монгол-Австрийн залуучуудын холбооны урилгаар Монголд хүмүүнлэгийн тоглолт хийхээр хүйтнийг үл ажран зочилсон тэрбээр маргааш 19.00 цагт “УБ Палас”-т тоглолтоо хийнэ. Гол нь тоглолтын орлогоос “Мазаалайтай алхаж байна...” төслийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах үйлст хандивлах юм. Түүний тоглолт хит дуу “Remember the Time” дууных нь нэрээр нэрлэгджээ. NaNa хөтөлбөрийн дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Мөн энэ үдэш VLVT Membership Club-т болох VIP үдэшлэгт оролцох аж.Түүний тоглолтын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 60-120 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Алдарт дуучин NaNa сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Монголд ирсэн сэтэгдлээсээ хуваалцаач?
-10 цаг нисээд монголд ирлээ та бүхэнтэй уулзаж байгаадаа маш их баяртай байна. Монголд ирсэндээ баярлаж байна. Маргааш болоод та бүхэнтэйгээ уран бүтээлээрээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
-Мазаалай баавгайг хамгаалах үйлст хандив өргөж байгаад маш их баярлаж байна. Энэ Мазаалайг таны нэрээр нэрлэвэл та зөвшөөрөх үү?/мазаалайг хамгаалах нийгэмлэгээс ингэж асуув/
-Yes Yes Yes.Тиймээ болно ш дээ зөвшөөрч байна.Миний нэрээр нэрлэчихгүй юу.
-Таны тоглолтын онцлог юу өөрөө тодорхойлбол?
-Энд ямарч арьс өнгөний үзэл байх ёсгүй дуу гэдэг бол миний сэтгэлийн хөдлөл эмоци. Тиймээс би үзэгчиддээ сэтгэлийн хөдөлгөөн эмоцийг өгөмөөр байна.
-Таны дуулсан дуунууд таны өөрийн тань амьдралтай холбоотой гэж ярьдаг. Амьдралаас тань сэдэвлэсэн дуу байдаг уу?
-Тиймээ. Би бол бусдаас өөр. Миний дуулсан дуунууд бүгдээрээ амьдралтай минь холбоотой байдаг. Дуу хөгжмийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө дуулж, хөгжимдөж чадна. Гэхдээ авъяасаа хөгжүүлэх ёстой. Би бол өвөрмөц урсгалаар дуулдаг өөр хүн. Хамгийн эхний дуугаараа хүртэл би өөрийнхөө амьдралыг сэдэвлэсэн.
-Та аялан тоглолтоо эхэлж байгаа гэсэн. Ямар ямар орноор аялан тоглохоор төлөвлөсөн байгаа вэ?
-Монголоос гараад Орос, Хятад, Японоор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ.
Алдарт дуучин ИАИА та нар надаас юм асуулаа. Би та бүхнээс нэг асуулт асуух гэсэн юм гэв. Тэрээр асуухдаа"Цонхоор харсан чинь дандаа цагаан, цагаан саарал машин явах юм. Монголчууд яагаад ийм цагаан, саарал өнгөнд дуртай юм бэ?" гэж асуув.
-Түүний асуултад хөгжмийн зохиолч Б.Долгион ингэж хариуллаа"Монголчууд цагаан сүүг дээдэлдэг. Тиймээс цагаан сүүний өнгөтэй цагаан машин унадаг юм"гэлээ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 3 )
neg delhiin humuus aris ongo chuhal bish gol ni hun
doligon bas l goe hariuulsan bna manaihan toglolton deer dorgio baigaarai
ngr