Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс, үнэг, тарваганы тоо толгой эрс багасч байна. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсч үржихээс сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг эдгээр амьтдыг усахаас сэргийлж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ойрын гурван жилийн хугацаанд агнахыг хоригложээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хоёрдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар ийн хоригложээ. Гэхдээ энэ нь зөвхөн зүүн бүсийн аймгийнханд хамааралтай аж. Учир нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой эрс багассан байна.
Хориглосон хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.

Сэтгэгдэл ( 0 )