Найруулагч Г.Бадамрагчааг цагаатгасан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

“Цагдаагийн тангараг” кино хийснийхээ төлөө буруутан болж, тагнуулынхны анхаарлыг татсан найруулагч Г.Бадамрагчааг шүүх хаалттай хурал саяхан дуусаж шийдвэрээ гаргажээ. Түүнийг киногоор дамжуулан төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр түүнийг хоёр жил гаруй хугацаанд шалгасан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд Ё.Цогтзандан шүүгч даргалж, А.Алтанхуяг, С.Батгэрэл хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-д заасныйг үндэслэн түүнийг гэм буруугүй гэж үзээд хэргийг цагаатгасан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Та нарын тоглоом болоод 2 жилд чинь эрүүл мэнд сэтгэл санаа ажил хөдөлмөрөөрөө хохироод өнгөрөө юу? Бадамрагчаа энэ 2 жил маш их юм бүтээх ажил амьдралдаа өчнөөн юм санаж сэдэх чадалтай залуу байсан. Энэ хүний хохирлыг тэгээд хэн барагдуулах болоо. Олон хүний нэр төр бие сэтгэлээр тоглохоо больмоор байна шүү. Өнөөгийн хууль хүчнийхний ажил ч гэж дээ гутамшиг болж байна.Хүнийг ажлыг нь хийлгэхгүй хэн нэгний даалгавараар барь хориод л өснөөн хүний хувь заяа нэр төрөөр тоглоод л дараа нь хэрэгсэхгүй болголоо гээд л тоглоом юм уу? Балиар юмнууд.

1  |  0
Top