"Витафит" группийн охин компани болох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч "Оргил хүнс"-ийн "Гоё" нэрийн таргаа 2009 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ гар дээр хүргэж буй билээ. Хоногтоо 10 мянга орчим тараг үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь хөрөнгөө Хятадаас бус Дани улсаас авдаг аж.
Шингэн сүүгээ Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь "Атарчандагана сүү" хэмээх үнээний аж ахуйгаас авдаг юм байна. Тус аж ахуй нь долоо хоногтоо арваас 20 тонн шингэн сүүг "Оргил хүнс" компанид нийлүүлдэг аж. Угаас тус аж ахуй нь 2010 онд "Витафит" группын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан 400 гаруй үнээтэй ферм аж. Харин хуурай сүүгээ Австралийн "Фонтерра" үйлдвэрээс импортолдог гэнэ. Харин бүтээгдэхүүнийхээ шошгийг үндэсний үйлдвэрлэгч "Мон-Лабел" компаниас авдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
тийм байлгүй дээ. Гоё тараг угаасаа гоё. Манайхан хүүхдээ бор хоолонд оруллахдаа гоё таргаар л анх хоолонд оруулдаг. Амжилт хүсье
unen hudliig n laboratorior shinjlluuledl uzchihech. Owoo bosgoogui bol shaazgai yund suuw gj
odoo setgel hangaluun goy taragaa heregley dee..............
tiim bailgui dee.Medeeleliig unen zub ugsund talarhaj bnaa
vnenvv deer awsan chini umhiii vnertej bsan vneeniii svvgeer esegsen tarag ch tgdegvi bhaa