”Түр хамгаалах байр” ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 28

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа юм. Тиймээс Хууль зүйн яамнаас санхүүжүүлж, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогч хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон байна.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах зорилготой "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагааг өнөөдөр албан ёсоор эхлүүлж буй аж. Тус байранд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утас ажиллуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top