Барселона хотод жил бүр болдог Mobile World Congress хурал, үзэсгэлэн өнөөдөр эхэлж байна. Мэргэжилтнүүд энэ удаагийн арга хэмжээг хямд үнэтэй ухаалаг утаснуудын тулаан болно гэж таамаглаж байгаа юм. Хэдхэн цагийн өмнө Nokia компани дэлхийн хамгийн хямдхан Nokia X, Nokia X+ хоёр загварын ухаалаг утсаа танилцуулаад байна.
Эдгээр нь бас "Нокиа"-гийн анхны Андройд системтэй утаснууд гэдгээрээ онцлог аж. "Ноки"-г Microsoft худалдаж аваад байгаа тул 2011 оноос хойш дандаа Windows системтэй утас бүтээж байсан билээ. Андройд системтэй ч хэрэглээнүүд нь бүгд Microsoft-ийнхийг ашиглана гэж "Нокиа"-гийн CEO Стефэн Элоп танилцуулсан юм. Nokia X нь дөрвөн инч дэлгэцтэй аж. Шууд худалдаанд гарах Nokia X+ нь санах ойн багтаамж илүү юм байна. Үнийн хувьд Nokia X нь 89 евро бол Nokia X+ нь 99 евро.Мөн өөр Nokia XL загварыг таван инч дэлгэцтэйгээр Nokia X+-ийн хамт хоёр дугаар улиралд худалдаанд гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )