Бэртэгчингүүдэд хандаж хэлэхэд: Маргааш өөрийн чинь ээлж ирнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 01

 

Багагүй хугацааны туршид цөмийн хор хөнөөлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж буй Амарлин “Муухай Монгол хүн” гэх нийтлэл бичсэнийг хүргэж байна.

 

“Өнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?

 

Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.

 

**** **** ****

 

Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.

 

2011 оны хавар Монгол улсад цөмийн хаягдал булшлах 3 улсын нууц гэрээ илрэв. Дэлгэж  тавьсан хоёр хүний нэг нь АНУ-ын Эрчим Хүчний Департаментийн ахмад дипломатч Ричард Стратфорд, нөгөөх нь 4 сая хувь хэвлэгддэг Японы “Майничи” сонины сурвалжлагч Айкава Харуюки. Монголчууд “Арай ч үгүй байлгүй дээ… Хэрэв тэгэх юм бол ч … “ гэцгээв. Гэвч бодит амьдрал дээр тэд өгсөн мэдээллийн үнэн мөнийг нягтлахынхаа оронд мэдсэн ч мэдээгүй царайлж, биеэ оторлож гѳлийж хэвтэхээ илүүд үзэв.

 

2011 оны оны хавар Халх Голын сав нутгийн 330 мянган га үржил шимтэй газрыг Солонгосчуудад  99 жилээр түрээслүүлэх нэрээр зарав. Та бид болоод бидний үр хүүхэд, ач гуч наар маань тэнд очиж ажиллаж амьдрахгүй гэхээр үүрд өгснөөс ялгаагүй. Өвөг дээдсийнхээ амиараа хамгаалсан газар нутгаа гэх ганц ч хүн гарсангүй. Харин хил дамнуулан хүн хулгайлсан хэрэгтэн Б. Хурцыг Англиас авчрах гэж Английн ЭСЯ-ны өмнө удаа дараа жагсаж, зүлгэн дээр гэрээ барих хүсэлтэй “эх оронч” яруу найрагч Ц. Хулан Б. Хурцыг өмөөрч ярилцлага өгөв.

 

2012 оны өвлөөс эхлэн Дорноговийн Улаанбадрах суманд түгшүүрийн харанга дэлдэв. Нутгийн малчид зовлонд унаж  тэдний мал сүрэг хорогдож, гажигтай тѳл олноор гарах болсныг мэдээлэв. Улаанбаатар хотынхны зарим нь тэдний зовлонгоор бүр доог тохуу хийж, тэднийг  мөнгө нэхэх нь дээ гэж хардан амныxаа зугааг гаргав.

 

2013 оны хавар Улаанбадрахын байдал улам бүр хэцүүдэв. Гажигтай тѳрсѳн төлийн тоо эрс нэмэгдэв. Хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөө илэрч эхлэв. Аргаа барсан малчид нийслэлд ирж төрийн 3 өндөрлөгт шаардлагаа хүргүүлж, Сүхийн талбай дээр үгээ хэлэв. Хотынхон малын мах сүү хэрэглэдэггүй мэт яравгар царайлж, малчид малаа маллаж чадаагүйгээс мал нь үхсэн гэж бурцгаав.

 

2013 оны 9 сарын 16. Ц. Мөнхбаяр тэргүүтэй байгаль орчныг хамгаалагчид  “Урт нэртэй хуулийг” цуцлахыг эсэргүүцэж Төрийн ордны гадаа буу зэвсэгтэй ирсэн хэргээр баривчлагдав. Азиас анх удаа Ногоон Нобел гэж алдаршсан нэр хүндтэй шагналыг хүртсэн Ц. Мөнхбаяр нөхдийнхөө хамтаар олон тооны гол горхи, нуурыг ширгэхээс аварсан үнэлж баршгүй ач гавьяатайг Мoнголчууд таг мартаж харин ч эсрэгээр тэднийг “муусайн алан хядагчид” хэмээн шүлсээ үсчүүлэн зүхэцгээв.  Улаанбаатарынхны зарим нь солонгос сериал үзсээр учир шалтгаан, үр дагаврыг эргэцүүлж дүгнэх чадваргүй ёстой л нэг ѳчүүхэн тархитай ѳѳдѳсхѳн хүнэнцэрүүд болжээ хөөрхийс.

 

2013 оны 10 сарын 26. Монгол улс Францын Ареватай уран олборлох тухай гэрээнд гарын үсэг зурав. Алах гээд сүх далайчихаад байхад Монголчууд үхэр мэт алмайрcaap.

 

2013 оны 12 сар. Дорноговийн малчид өвлийн идшинд гаргасан бүх малын дотор эрхтэн авахын аргагүй болсныг үзүүлж, Ареваг нутгаасаа хөөв. Улаанбадрахын малчдын биеэр юм туурч байна гэсний хариуд нутгийн эмч нар “удамшлын хамуу” гэгч шинэ онош зохиов.  Орон нутгийн эрх баригчид нь Ареватай хамсчихаад хөөрхий муу малчдыг элдвээр доромжилж бах таваа хангана. Ийгл ТВ-ийн сайт дээр малчин Норсүрэнг 20 тугаландаа таргалуулдаг тариа хийж алсан гэж гүтгэв. Учрыг мэдэх эмнэлгийн эмч ажилчид, бусад аймгийн малчид болон малын махыг хэрэглэгч Улаанбаатар хотын иргэдээс хѳѳрхий малчдыг өмөөрч ганхийх ч чимээ гарсангүй.

 

2014 оны 1 сар. Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн 5 хүнд тус бүрт нь 21 жил 6 сарын ял оноов. Дэндүү шударга бус энэ ялыг сонсоод Монголчууд цочирдсон ч аанай л эсэргүүцэж зүрхэлсэнгүй. Гай зовлон өөрсдөөс нь хол өнгөрсөнд баярлаж суугаа хотын бэртэгчингүүд дараачийн золиос нь өөрөө байхыг бодох сэхээ даан ч үгүй.

 

Аревагийн үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн Онгон суманд Улаанбадрахын ижил мал үхэж эхлэв. Арева Сүхбаатарын Алтан-Овоо, Шилийн Богдод ураны “А” зэрэглэлийн ЦХ-002, ЦХ-003 лиценз авав. Хийморио сэргээх түүх дурсгалт газраа алдсан мөртлөө хийрхүү Монголчууд маань бахь байдгаараа мэдэн будилж, тэнэг дүр эсгэсээр маанагтана.

 

2014 оны 2 сар. Аревагийн Монгол түнш, төрийн өмчийн “МонАтом” компани Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав. “МонАтом”-ынхан “сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд туслана” гэдэг инээд хүрэм шалтгаан хэлэв. Ингэж хэнэггүй Монголчуудын үхжиж буй нугалаасгүй гѳлгѳр тархийг өөрсдийнх нь татварын мөнгөөр улам гөлчийтөл угааж байх гарц зам нээгдэв.

 

2014 оны 2 сард Аревагийн удирдлагууд Монголд ирэв. Монгол улсад уран олборлохоор зэхэж буй Сүхбаатар болон Дорноговийн Улаанбадрахад “илбэт цурхайн тушаалаар” шүлхий гарч, хорио цээр тогтоов. Ингэснээр нэг сумаар гурван ч туулай агнав: 1-рт, мал төллөхөд гарсан хамаг гажиг үхлийг шүлхийд тохох, 2-рт, Аревагийн удирдлага ирэхэд малчдыг ирүүлэхгүй байх; 3-рт, гажиг төл гарч буйг баримтжуулах, олон нийтэд цацах ажилд саад хийв.

 

2014 оны 2 сарын 18. Иргэний нийгмийн байгууллагынхан Ерөнхий cайд, Ерөнхийлөгч, Арева компани болон Францын ЭСЯ-нд шаардлага гардуулав. Энгийн хувцас өмссөн цагдаагийнхан цугларсан жирийн иргэдийг элдвээр өдөөн хатгаж, хэрүүл тэмцэл, эмх замбараагүй байдал үүсгэхийг хичээв. Ухаандаа тэд иргэдийг уурлуулж байгаад 21 жилээр шоронд хорихыг санаархав. Хорт төлөвлөгөө нь бүтэхгүй болохоор иргэний нийгмийн төлөөлөгчдийг зарлан дуудаж дарамтлаад, зөвшөөрөлгүй цуглаан хийсэн нэрээр шүүхэд шилжүүлэв. Харин тархиа угаалгасан хөөрхий Монголчууд “миний Eрөнхийлөгч, миний Eрөнхий сайд, миний цагдаа намайг хамгаална, иргэний нийгмийнхэн бол мөнгө нэхэж шантаажлагчид, Орос Хятадын тагнуулууд” гэж харийнхны зохиосон заль мэхийг робот шиг давтан үглэнэ. Үнэхээр ураны эсрэг тэмцэгч иргэний нийгмийнхэн Ареваг шантаажилсан бол аль хэдийнэ цаазын ял сонсох байсан гэдгийг тэд сэтгэхгүй.

 

2014 оны 2 сарын 18. Аревагийн ажилтан Зунгэрэл гэгч малдаа вакцин хийлгээгүй болохоор Улаанбадрах сумын мал үхсэн гэж Монголчуудыг нийтээр нь доромжлов. Улаанбадрах сум бол  Монголын вакцинжаагүй ганц сум гэдэгт хэн ч сонссон үнэмшихгүй. “Тэгвэл вакциныг нээхээс өмнө Монголын мал яагаад хиараагүй юм? Яагаад 3 хөлтэй, 2 толгойтой мал Монгол даяар төрж байгаагүй юм?” гэж асуух Монгол хүн үзээд хараад ѳгье гэсэн ч гарсангүй.

 

2014 оны хавар Улаанбадрах суманд эхнээсээ гажигтай төл гарч эхлэв. 2012, 2013, 2014 гээд Улаанбадрахын малчид 3 дахь жилдээ муу ёрын зүйл үзэж байгаа нь энэ.  Тэд хавар мал төллөхөөс айж  халширч байсан. Гэтэл 2 сарын 20-нд 3 хөлтэй ишиг гарчээ. Даанч шүлхий нэрээр хөл хорьсон тул Улаанбадрахын суманд очиж сурвалжлах, олон нийтэд мэдээлэл цацах боломж хаагджээ.

 

Муу эр дайнд хөөрнө гэж “талх” Ганхуяг гэгч УИХ-д суудал горилоод онхолдсон нэг нөхөр ” гурван хөлтэй ганц ишигний төлөө сүйдтэй юм” гэж Фэйсбүкээрээ бичиж, уранаа ухаж, АЦС барихыг турхирав. Талхны үнийг ч мэддэггүй түүнд  Улаанбадрахын малчдын зовлон дэндүү хол санагдаа байлгүй, хөөрхий.  Хэний заавaр захиалгаар Монголчуудаа хагалан турхирч байгаагаa мэдэх сөгөө байдаг болов уу…  Уг нь байшин барилгаа ч барьж чаддаггүй, хятадуудаар бариулдаг, барилга дээр аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрддөггүйн улмаас ард иргэдээ машинтай явган гэлтгүй зуу зуугаар нь хөнөөдөг, автын дүрмээ барьдаггүй согтуу хөлчүү жолооч нар нь жилдээ 500 гаруй хүнийг орон гэртэй нь ч хамаагүй дайрч алдаг, эрүүл мэнд, уул уурхай, зам тээвэр, хүнс гээд аль ч салбарт стандарт мөрдөж, хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журам баримталж сураагүй Монголчууд асар нарийн чадвар, сахилга бат, хариуцлага шаарддаг АЦС ажиллуулна гэхээр эрүүл ухаантай хүнд  аймшигтай санагдмаарсан. Тэнгэр заяат Монголчууд хөгжихийн тулд уранаа ухаад АЦС барьцгаая гэж хошгируулан турхирах нь учраа мэдэхгүй балчирыг онгироож байгаад АКА буу бариулснаас өөрцгүй бус уу?

 

Tохилог гэр орон, унаа машин, цалин пүнлүүндээ сэтгэл ханаж, зөөлөн сэнтийд тухалчихаад эх орон нэгт бусад Монголчуудаа зовж шаналж, хохирч хордож байгааг мэдсэн ч мэдээгүй царай гаргагч БЭРТЭГЧИНГҮҮДЭД хандаж хэлэхэд:

 

Өнөөдөр яахав Улаанбадрахынхны ээлж байж. Харин маргааш өөрийн чинь ээлж ирнэ гэдгийг санаарай. Эх нутгаа хорт цацрагт хордуулахыг үл зогсоох аваас ирээдүйд чиний л үр удам тарчлан зовно.” гэжээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmm(79.86.48.33) 2025 оны 03 сарын 13

Yum bolgoniig guivuulakh hereggui. Manaikhaas ch jijeg gazar nutagtai shiguu hunamtai ornuud heregleed bolood bna.

1  |  0
zochin(79.80.24.214) 2025 оны 03 сарын 13

Chi henees talhnii mungu avsan ym be cham chig ymnaas bolood mongol uls nuurs tulj erchim huch gargaj tom tenegtej bgaa ym daa malaa

1  |  0
huygaa(103.26.194.20) 2025 оны 03 сарын 13

Bosood yaahiin uls oron hetsuuden biz dee malaa

1  |  0
huygaa(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

Uran olborloh heregti yadaj uls ornoo hamgaalana biz dee tsomiin zevsegtei boloh heregtei

1  |  0
хэцүү амьдрал(202.179.20.152) 2025 оны 03 сарын 13

чим чимээгүй дотроосоо иддэг манжийн төр шиг яасан чимээгүй төр вэ?улс орон чинь мөхлийн эрмэг дээр байнаа?хүн ардаа бодооч,

1  |  0
nuclear(112.72.13.103) 2025 оны 03 сарын 13

mongolia naturenomadic nuclear=died

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Эх орон газар шороо тайван амьдралынхаа төлөө монголчууд аа босцгооё. Алин болгон авилгач хулгайчид луйварчингуудад дарлуулж доромжлуулах билээ. Ер нь эх оронгүй ч болох нь хя-дын муж боллоо шүү дээ. Зоригтой аавын хүү зохион байгуулаач нэгдэхэд бэлэн.

1  |  0
(202.21.114.134) 2025 оны 03 сарын 13

dain enter ni ch yah ve elbegee ah medej l baigaa baihdaa medeegui l gej bitgii tenegteesei

1  |  0
zochin(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

ULAANBAATART maani unagan hotiinhon bish tanai nutgiinhan bolon busad aimag sumduud nuugeed irchihsen shuu dee .tiim bolohoor JINHENE ULAANBAATARCHUUD mash tsoohon ted ta nariin mah suug damalsan uneer chin tetgeveriin mongooroo avch oorsdoo hoosorch ta nar bayjdag yum bilee.bas ynz buriin unegui tuslamj horoogooroo damjuulan ogdog bolovch malchid ta nariin hartsan dor amidardag ard tumen shuu.TED nar bas ih nerelhuu .harin hodoonoos irj suurshsan irged nuuremgii haana humuunlegiin tuslamj baina bolotsootoi mortoloo zaaval ochood avdag bas zuragtaar guilaga tuslamj guih moda delgeruuleed baigaa yum bishuu.TEGEED dandaa hodolmoriin chadvartai zaluu humuus baidag muugaa medehgui ajil golood belen zuileer bayjih sonirholtoi hudlaa orovduulene.ih loi gutmaar jujigleed baigaa sanagdah yum daa ho.

1  |  0
zochin(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Uuchilaarai ULAANBAATAR chuud gej 1990onii omnoos baigui bolson bair mashintai humuus chin hodoonoos irj hotod suurshsan gunduugui mongolchuud chin shuu dee.TA ug nizov zuil bichsen bolovch het jalga dovnii uzeltei yum shig sanagdaj baina.hodoo nutagaa orhiod ulaanbaatart suurshin hudlaa zurh ni hoordog gunduugui mongold taarsan ug baina.eh orondoo hairtai ....zovhon ard tumendee ah zahaa hundlehees ehleed.ahmad humuus ni ch ulger jishee zov ug heltei busdiig hundeldeg baigaa orchinoo buteen baiguulaltaa hairaldag bolohoor humuusiin uhamsariin soeliin dovtolgoo hiih heregtei bolson bainaa.uhaan setgel ni ariusch zovboloh bizee.amia boddog chestoi muuhai mongoliinudamshil bolson baigaa shuu.Uuchilaarai Ulaanbaataraar ovgolson niit hodooniihon mini gunduugui mongol boltoloo hedeh jiliig ileeh boloo.

1  |  0
mm(103.26.194.2) 2025 оны 03 сарын 13

Ard tumen min irgenii dain hiih tsag.n bolje mongoldoo torson nutagtaa amidarahad hetsvv boljee.mongold nil stereisend l amidarch bn

1  |  0
сэтгэл(202.70.46.201) 2025 оны 03 сарын 13

БЭРТЭГЧИНГVVД МОНГОЛ УЛСЫГ С€Н€Ж БАЙХАД ХАРААД Л СУУСААР БАЙХ БОЛНО ДОО

1  |  0
(180.149.95.26) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байгаа шүү

1  |  0
zochin(112.72.11.112) 2025 оны 03 сарын 13

avilgalchihdmgl-iig mud muhuuhenee. duugai suugaad bval udahgui bid muhuh bhaa

1  |  0
Top