Олон улсын жишигт нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоо байдаггүй. Харин ганцхан манайд л хэрэгждэг энэхүү гаж үзэгдлийг таслан зогсоох үүднээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-д энэ асуудлыг тусгасан. Энэ сараас хэрэгжих байсан ч өнөөг хүртэл төдийлөн биелэлээ олохгүйгээс ШӨХТГ-т ирэх гомдол тасрахгүй байгаа аж. Иймд тус газраас Нийслэлийн төвийн зургаан дүүргийн засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх журмын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах худалдааны төв, супермаркетууд хамрагдах юм. Одоогийн байдлаар “Тэнгис” кино театр, “Номин”-ийн сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас дээрх журмыг мөрдүүлэн ажиллуулжээ.

Сэтгэгдэл ( 7 )
үүнийг эсэргүүцсэн эздийг хариуцпага тооц
ter huuli zaawarn oorchlogdoogui bnlee 03.01 nii bdlaar law sunday plaza 0 iinhoo vniig 200 tugruguur heweerel blgj bnle shde
yadaad 100 togrog bol yah ve getel bars zah 200 baisan odoo ene huuli garch bhad esregeeree nemeed 250t geh shig tiim vnetei 00 baihuu daa arai dendvvmaa
Tegvel niit in biye zasah gazruud balair zavaan bolj, ihenh suuldee haagdana
Mungu toolson haltar garaa 00 tsaas urj uguud uneheer buduuleg,,,er ni 00 bolo salfet tsunhendeehiij yvahgui bol buun birus... ariun nandin gazraa haltar mungu toologchiin virustei trsaasaar archaad l...00unegui bolson gej juramd tusgasan ch heregjuulehgui bgaa gazar zunduu bnaaaaaaaaaaaaaaaaa
Yuch hj chadahgui hudlaa Tom dugarsan erh medeltnuud ih yumaa .
харин эсрэгээрээ зарим газар 00 -оо түгжиж авсан байнлаа.зарим нь 00 эвдэрсэн гээд бичиг наасан байнлаа,тэгээд хаана морь хархав мэдээж гудамжинд тэгээд,,,,,,