Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Энэ сарын 4-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч буурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top