Чингэлтэй дүүргийн гэгээрлийн хөгжлийн захирал, нягтлан нар төсвийн хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Чингэлтэй дүүргийн Гэгээ­рэл хөгжлийн төвийн захирал О.Чимэдцэрэн, нягтлан бодогч Ж.Мөнх-Од нарыг төсвийн хөрөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа аж.  Хэргийг Чингэлтэй дүүргийн  цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хийсэн шал­­галтаар О.Чимэдцэрэн, нягтлан бодогч Ж.Мөнх-Од нар бай­гуул­лагынхаа 2012-2013 оны цалингийн цэсэн дээр хий бичилт хийж, багагүй мөнгө завшсан байж болзошгүй гэдэг нь тогтоогдсон аж. Мөн халаалтын зардалд нүүрс­ний үнэ гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж 22.3 сая төгрөг  хувьдаа завшсан  байж болзошгүй байгаа юм байна. Тиймээс үнэн мөнийг тогтоохоор шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IRGEN(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

IDEJ UUDAGGUI, IDEJ UUHAARAA TSADAJ HANADAG HUN GEJ BAIKHGUI YUM DAA. HUULIIG NI CHANGARUULMAAR CH YUM UU.. HUULI NI CHANGA BAILAA GEED HUULI SHUUKHIINHEN NI BAS ADIL BOLOKHOOR YAMAAR CH YUMBE DEE...UILIIN UR NI UR UDAMYIG NI SHIITGEHIIG L HULEEHEES DEE...

1  |  0
Top