Цаг хугацааг бус, энергиэ удирд

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Товч санаа

Байгууллагууд ажиллах хүчнээсээ ажлын өндөр гүйцэтгэлийг шаарддаг. Ажилтнууд уг үр дүнд хүрэхийн хичээдэг хэдий ч цаг хугацаа их зарцуулснаас болж ямар нэгэн үр дүнд хүрж чаддаггүй. Тэд ядарч сульдаж, өвчинд өртдөг. Ингэснээр ажлын эрүүл бус орчин үүсдэг байна.

Ажлын цаг хязгаартай байдаг учраас ажлын байран дээр ажлын бус цагаар ажиллах нь тохиромжгүй байдаг. Гэхдээ хувь хүний энерги сэргээгдэж байдаг гэж Швартц, Маккарти нар зөвлөж байна. Энгийн ёс төдий анхаарал тавьснаар ажилтнууд энергээ нөхөн сэргээх, тухайн байгууллага ажилтныхаа бие махбодийн, сэтгэл хөдлөлийн, оюуны чадварыг сайжруулахад тусалдаг. Ажлын хооронд бага зэргийн завсарлага авах, бусдыг өндрөөр үнэлэх, ажил таслалтыг багасгах, хамгийн шилдэг, хамгийн их таашаал авч байгаа ажилд илүү их цаг зарцуулах зэрэг нь дадал болдог.

Вачовиа банкийг авч үзье: Тус банк ажилтнуудынхаа энергийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уг банкны зээлээс олсон нэг жилийн орлого хяналтын бүлгийн олсон орлогоос 13 хувиар илүү өссөн байна. Мөн хадгаламнаас олсон ашиг 20 хувиар өсчээ.


Практик санаа

Хувь хүний энергийг дөрвөн талбарт сэргээх арга барилыг Швартц, Маккарти нар санал болгож байна.


Биемахбодийн энерги

    Эрт орондоо орж байх, нойр сайтай байх, согтууруулах ундаа бага хэрэглэх    
    Долоо хоногт доод  тал нь 3 удаа зүрх судасны үйл ажиллагааны ачааллыг багасгах дасгал хийх     
    Хоол бага идэх, гурван цаг тутамд хөнгөн зууш идэх·       
    Энерги суларч байгаа дохиог хүлээж авахад суралцах (үүнд, тайван бус байдал, эвшээх, өлсөх, анхаарал төвлөрөл буурах зэрэг орно).       
    Өдөрт 90-120 минутын завсарлага авч ажлын ширээнээсээ түр зуур холдож байх


Сэтгэл хөдлөлийн энерги

    Хэвлийн хөндийгөөрөө гүнзгий амьсгал авч уур бухимдал, тэвчээргүй зан, айдас, санаа зовинол зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийгбагасгах, 
    Тэмдэглэл, цахим шуудан, утсаар ярих, харилцан ярилцах зэргээр бусдад талархал илэрхийлж өөрийгөө болон бусдыг эерэг энергиэр цэгнэглэх,
    Бий болсон нөхцөл байдлыг өөр өнцгөөр харах.  Асуудлыг өөр өнцгөөр харсан үед “Бусад хүмүүс хүнд нөхцөлд юу гэж хэлдэг вэ? мөн “Хэрхэн зөв шийдвэр гаргадаг вэ?” гэх мэт асуулт асуудаг бол урт хугацаанд үргэлжлэх нөхцөл байдалд “Ойрын зургаан сарын хугацаанд уг нөхцөл байдлыг би ямраар харах вэ?”, харин өргөн цар хүрээтэй үргэлжилж байгаа нөхцөл байдалд “Уг нөхцөл байдлаас би юу суралцаж өсөн дэвжих вэ?” гэсэн асуултууд гарч ирдэг.


Оюун санааны энерги  

    Утас, цахим шуудангаас хол байж анхаараал төвлөрөлтөө өндөрт байлгаж ажлын таслалтыг багасгах
    Тухайн өдөртөө тогтсон цагт цахим шуудан, утсаны дуудлаганд хариу өгдөг байх,
    Орой бүр, маргаашийнхаа хамгийн чухал гэж бодсон ажлаа төлөвлөөд өглөө ажилдаа ирээд хамгийн эхэнд хийж гүйцэтгэх,


Оюун ухааны энерги

    Үр ашигтай, идэвхитэй, биелэлт сайтай ажлаа таньж тогтоо. Үүнээс ч илүү арга замыг ол. Жишээ нь: Удирдлага нь худалдааны тайланг хийх дургүй бол хийх дуртай хүнд нь өгөх хэрэгтэй.
     Хамгийн чухал гэж үзсэн зүйлдээ цаг хугацаа, энергээ зарцуулах. Жишээ нь: орой бүр 20 минутыг ганцаараа амрахад зарцуулж дараа нь гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй,
    Өөрийн үнэт зүйлсээрээ амьдар. Жишээ нь: таньд анхаарлаа төвлөрүүрлэх чухал байдаг хэдий ч уулзалтаас үргэлж хоцордог бол уулзалт болохоос таван минутын өмнө ирж сурах хэрэгтэй.


Компаниуд ажилчиддаа яаж туслах вэ?

Ажлын байранд энерги сэргээх орчинг бий болго, 

    Ажилчид амарч, эрч хүчээ цэнэглэх өрөөтэй бол,   
    Ажилчдыг дасгал хийлгэ,
    Ажилчдыг үд дунд цуглуулж дасгал хийлгэхэд менежерүүдээ уриал
    Уулзалтын үеэр тухайн ажилтан цахим шуудангаа шалгахаа зогсоохыг санал болго.

Үргэлжлэл бий

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top