Баянхонгор аймгийн Өлзийт сумын II багийн нутагт малын галзуу өвчин илэрчээ. Дөрөв хоногийн турш хэвийн бус шинж тэмдэг илэрч байгаад үхсэн үхэр галзуурсан байсныг мэргэжлийнхэн тогтоосон байна. Мөн галзуурсан үхэрт эзэн нь хазуулж халдвар авсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Баянхонгор аймгийн Гамшгаас хамгаалах төлөвлөлтийн бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэнгээс тодруулахад “Галзуу өвчин гарсан нь үнэн. Зөвхөн Өлзийт гэлтгүй Баянцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь суманд үхэр, тэмээ галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол гарсан. Халдвар үүсгэгч нь үнэг, хярс, чоно зэрэг зэрлэг амьтад байгаа учраас галзуу өвчинтэй тэмцэхэд хүндрэлтэй байна. Өвчин гарсан хот айлын малд вакцинжуулалт хийж, үзлэг оношилгоо хийж байна. Одоогоор вакцины нөөц дууссан. Зөвхөн энэ жил гэлтгүй сүүлийн гурван жил манай аймагт галзуугийн шинж тэмдэг илэрсэн. Харин хүнд халдсан тохиолдол байхгүй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )