Найман сартай жирэмсэн эмэгтэй марафонд оролцлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 03

Хятадын холын зайн гүйлтийн тамирчин 28 настай Сюй Юнь юнь найман сартай жирэмсэн ч өнгөрсөн сарын сүүлээр болсон Бээжингийн марафонд оролцож, бүх замаа дуустал түүртэлгүй гүйсэн байна.Тамирчин бүсгүй барианд орсныхоо дараа “Би гүйлтийн спортод үнэхээр дуртай. Олон ч жил хичээллэж байна. Жирэмсэн боллоо гээд дасгал сургуулилалтаа нэг ч өдөр зогсоож байгаагүй. Тэгэх шаардлага ч харагдахгүй байна. Энэ удаагийн тэмцээнд би их тайван, жигд хурдтай гүйсэн. Түүнийхээ хүчээр замаа бүрэн дуусгаж барианд орлоо.

Эмч нар намайг дасгал сургуулилалтаа таслахгүй байх нь төрөх үйл явц хөнгөхөн явагдах боломжийг бүрдүүлнэ гэсэн учраас би тэдний үгийг маш сайн дагаж байгаа” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Мөн Британийн тамирчин Пола Жейн Редклиффээс үлгэр дууриалал авснаа ч сонирхуулжээ. Хөнгөн атлетикийн тамирчин британи бүсгүй жирэмсэн үедээ өдөрт хоёр удаа гүйлтийн замд гардаг байсан гэнэ.

Америкийн эмч нар хятад бүсгүйн хэлсэнтэй санал нэгдэж байгаа. Тэд тогтмол гүйдэг бол жирэмсэн үедээ хүүхэддээ санаа зовохгүйгээр спортоор хичээллэх боломжтой хэмээжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top