Эмэгтэй хүний гоо сайхны хамгийн чухал нууц нь тоорын єнгєт уруулдаа байдаг гэсэн эртний vг байдаг.
Уруул гэдэг бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Үнэндээ бол бараг арьс гэж байхгүй. Иймд уруулаа хамгаалах хамгийн сайн арга бол уруулаа будах юм. Энэ нь таныг гоо сайхан харгдуулаад зогсохгүй хамгаалалт болох юм. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг.
Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг. Ийм үедээ хатаж, хагарч, уруулын завьж сэтэрдэг. Хаврын салхи, хавсарганд уруул хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд их гэмтдэг. Иймд та витамины найрлагатай уруул өнгөлөгч хэрэглэх нь зүйтэй. Мөн дархлаа сайжруулах витамин уугаарай.
Уруулын будагны найрлаганд олон төрлийн химийн элемент их бага хэмжээгээр агуулагддаг тул уруулаа будахаас өмнө balm буюу бальзам түрхэх хэрэгтэй. Ингэснээр уруулыг чинь хагарч, өнгө алдахаас сэргийлэх болно.
Орчин үед уруулаа буддаг эмэгтэйчүүд биеэ зөв авч явдаг, соёлтой бүсгүйчүүдийн тоонд орох болсон. Хүний нүүрний арьсны онцлогоос шалтгаалаад уруулын будагны өнгө зохицох нь өөр байдаг.
Хэрэв та цайвар арьстай бол улаан , улбар, ягаан сарнай, үзмэн ягаан өнгө илүү зохихоос гадна бүх төрлийн өнгө зохино.
Цайвар бор арьстай бол дарсны улаан, алтлаг, боронзон өнгийн будаг тохиромжтой.
Улбар бор арьстай бол уусмал ягаан, тоорын өнгийн будгийг улаан туяатай уруул өнгөлөгчтэй хамт хэрэглээрэй. Харин цайвар шохойн өнгийн уруулын будаг сонгохоос татгалзаарай.

Сэтгэгдэл ( 2 )
jooxon tiimerxu ma
tiimerxuu yum a uzsen jin