Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач 46 настай бөгөөд бизнес эрхэлдэг нэгэн байсан аж. Тэрээр Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч нартай ажил хэргийн шугамаар уулзаад бухимдсан байдалтай нэг өрөөнөөс гарч ирсэн гэнэ. Тэгж явахдаа таван давхрын шатнаас унаж амиа алджээ. Хэрэг гарах үед тэнд байсан иргэдийн цагдаа нарт өгсөн мэдээллээр "Талийгаач шат руу уруудаж яваад гэнэт толгой нь эргэсэн байдалтай гуйвах шиг болсноо шатны уруу өнхөрсөн. Тэгээд ухаан ороогүй" гэжээ.
Шатнаас толгойгоороо унаж, хүзүү болон нуруу нь хугарч тархины яс цөмөрсөн нь үхэлд хүргэсэн гэсэн байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 7 )
heden jiliin umnuh medeelel-g zurag haij bgaad unshlaa. Ter unasan hun ni 5 davharaas bish 3 davharaas 2 davharluu buuj bhdaa unasan. sogtuu hun bsaan. asuudliig senatslaj medeelj ard irgeded surug medeelel uguh ni setguulzuin yos mun vv?
БОЛЬЁ ОО
Toriin geltgui alban baiguulag hvnd surtal ohtei nowshin hvmvvs bdag bizdee
TIIM SHUU DE TORIIN ALBAN HAAGCHIDIIN KHUND SURTAL KHEREES KHETERCH ABLIGA AVKHAAS NAASH AJIL BUTEEJ OGOKHOO BOLISON SHUU DE. toriin albaar orood garkhaar,daralt ikhdeed zurkh khaagdakh ni dokhood garch irdeg.Ene baidaliig yaraltai arilgaj ogooch yeronkhiilogchoo.
ene azgui yavdluu ter hereldsn hun ni buruuthu?
Shaltgaaniig ni togtoochihsiin bish uu. Шатнаас толгойгоороо унаж, хүзүү болон нуруу нь хугарч тархины яс цөмөрсөн нь үхэлд хүргэсэн гэсэн байна.
Би чамтай адилхан юм бодож байна.