10:00 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд "ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ" шүүгч, хуульчдад хэлэлцүүлэх хурал болно. Та бүхнийг урьж байна. 88093607
11:00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос эмэгтэй ажилтны эрхийг хамгаалах кампанит ажлын нээлт хийх ба УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах талаар мэдээлнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гүтгэлэгт няцаалт хийнэ.
12:00 цагт өнгөрсөн сард Германы эмийн үйлдвэрлэгч болох Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тус компаны Герман улсын төлөөлөгчид европ эмийн чанарын тухай тайлбар, мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнд хийнэ.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн аваргын цуврал тоглолт болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд аваргын төлөө шалгараад байгаа “Сүхбаатар SBL Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч М.Амаржаргал нар оролцоно.
15:00 цагт “Хөгжилд хөтөлсөн Хан-Уул” өдөрлөг SS club-т болно. Өдөрлөгт Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно. Өдөрлөгийн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн газар өмчлөлийн ажлыг шинэчилсэн арга хэлбэрээр зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Харилцах утас: 98116600
18:30 цагт Сүхбаатар дүүүрэг. Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолын дэргэдээс “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг зохион байгуулна.
Сэтгэгдэл ( 2 )
ХАЯГ НЬ:120 МЯНГАТЫН 08 БАЙР ШҮҮ
НАДААС УРИЛГА АВСАН ИРГЭДӨНӨӨДӨР 13:00 ЦАГТ 8 БАЙРНЫ ГАДАА БЭЛЭН БАЙНА УУ? 01 -Р ХОРОО 8,9,10,11,12 БАЙРНЫ АРД ИРГЭДЭЭ 1 ШИРХЭГ УРИЛГА БАЙГАА ТУЛ ТА БҮХЭН ЯАВЧАЛНА УУ?14:00 ЦАГТ АВТОБУС ХӨДӨЛНӨ: